Хаан банкны бэлгийг аваарай

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Хаан банкны бэлгийг аваарай

Сар шинэ, улсын баяр наадам, эмэгтэйчүүдийн баяр гээд тэмдэглэлт ойгоор зарлаж байгаа урамшууллыг  алтан боломж болгон ашиглах нь хэмнэлттэйгээс гадна таны амьдралд ч дэмтэй. Та  телевиз, сонин, FM –ээр зай завсаргүй цацаж байгаа  бэлэг, урамшууллын рекламыг хальт  харсан болоод шидлэх, чихнийхээ  хажуугаар сонсоод өнгөрөөх биш ямар давуу талтай юм бол гэж сонирхож, харьцуулж харж байгаарай. Тэр дунд чинь хамгийн ашигтай санал бий.  Монголын зах зээл дээр хэдхэн компани ноёлж бүтээгдэхүүнийхээ  үнэ тарифыг  буулгахгүй,  авбал ав, байвал бай  гээд гэдийж суудаг цаг үе өдгөө өөрчлөгдсөн. Бие биенээсээ өрсөн  хэрэглэгч, харилцагчийг татахаар уралдаж байна. Зах зээлийн нийгмийн энэхүү эрүүл өрсөлдөөн нь хэрэглэгч танд боломжийг бэлэглэдэг, дундаас нь хэрэглэгч, худалдан авагчид хождог. Саяхан л шингэн дэлгэцтэй зурагт сая төгрөгөөс буудаггүй л байсан. Гэтэл одоо үнэ хамаагүй хямдарч, хүсвэл  урьдчилгаа ч  төлөхгүй сард  20 мянган төгрөг төлөөд  л лизингээр аваад гэрийнхээ хойморт залчихаж   байна. Банкны зээлийн хүү ч ялгаагүй. Хэзээ л хэрэглээний зээлийн хүү 1.5 хувь хүртэл буурч л байлаа даа.
   
17 дугаар жарны Цагаагчин туулай жилийн сар шинийн баяр ойртож байна. Монголчууд эртнээс л цагаан сараа элбэг дэлбэг, өнгөлөг, өөдрөг тэмдэглэн өнгөрүүлэхийг хичээдэг. Энэ  баяраар ямар байхаас жилийн өнгө тодорхойлогдоно гэж бэлэгшээдэг хүмүүс ч цөөнгүй. Тиймээс дээлийн торго, дурдан, бөс даавуу авч үндэсний хувцасаа урлуулна эсвэл булга суусраар хийсэн   малгай  авахыг чармайна, хөөрөгнийхөө толгойг шүр болгох гэнэ, гэртээ шинэ тавилга, цахилгаан бараа аваад тавьчихыг хичээнэ гээд тоочоод барахгүй. Ач зээдээ аятайхан бэлэг авчих гэж азай буурлууд маань хүртэл тэвдэнэ. Ийм үед санаж бодсоноо биелүүлэхэд мөнгө гэгч зүйл хэрэгтэй. Тэнгэрээс, бурханаас  гараа тосч гуйхаар май гээд өгчих  биш. Хамаатан садан, найз нөхдөөсөө зээлээд цагаан сардаа бэлдэнэ гэвэл нөгөө хэдэд нь ч ялгаагүй мөнгөний боломж тааруу л байгаа. Тиймээс   хүү багатай, хугацаа урттай, хэрэгцээт зээл өгчих Банкийг сонгосон  нь дээр. Бид сарын шинийг угтан ямар Банк хэрэглэгчиддээ хамгийн таатай боломжийг олгож, хөнгөлөлттэй нөхцөлийг санал болгож байгааг явж сурвалжлан сонирхсон юм. Монгол Улсад арилжааны 14 Банк байдаг гэдэг. Тэдний ихэнх нь мэдээж баярын урамшууллаа ч зарлажээ. Харин тэр дундаас  ХААН Банк хамгийн түрүүлж сар шинийн баярыг угтан “Туулай жилийн урамшуулал” хэмээх нэг сарын хугацаатай аяныг эхлүүлж,  хэрэглээнийхээ зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасган  харилцагчдадаа бэлэг барьжээ. Хэрэглээний зээл гэхээр иргэд рүү түлхүү хандсан гэхүү дээ. ХААН Банкны төв байраар орж тус Банкны дэд захирал Д.Батсайхантай уулзахад  “Жил жилийн цагаан сарын өмнө өрхийн хэрэглээ өсч   эрэлт нэмэгддэг. Тиймээс манай Банк  цагаан сарын өмнө “Туулай жилийн урамшуулал” сарын аяныг зохион байгуулж, харилцагчдынхаа хэрэгцээт зээлүүдийг хамгийн таатай нөхцөлөөр олгож байна” гэв. 

Цалингийн зээлийн хэмжээг 50 хувиар нэмэгдүүлжээ

Хэрэв та тогтмол орлоготой аль нэгэн байгууллагад ажилладаг бол ХААН Банкны цалингийн зээл авч болох юм байна. Сар шинийг угтаад зээлийн хэмжээг 50 хувиар нэмэгдүүлчихэж. Нийгмийн даатгалын шимтгэл бага төлдөг, цалин маань гавихгүй юм чинь хэрэгцээт зүйлээ авч чадахгүй байх аа гэж тээнгэлзэж байгаа хүмүүс шууд зориход алзахгүй. өмнө  нь 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний зээлийг 24 сар буюу хоёр жилийн хугацаанд  цувуулан төлдөг байсан бол энэ удаад хугацааг нэлээд сунгажээ. Зээлийн хэмжээ 18 сарын цалинтай тэнцэх болж, 36 сар гэж  хугацааг уртасгасан учир  сард төлөх мөнгөний хэмжээ тань  ч багасч нэг их дарамт болохгүй, бага багаар төлөөд дуусгах бололцоотой аж. Мєн эхний нэг сар зєвхєн зээлийнхээ хүүг тєлж харин үндсэн зээлийн тєлбєрєє дараагийн сараас тєлєх боломжтой юм байна. Єєрєєр хэлбэл цагаан сарын дараа шууд л зээлээ тєлєх гэж санаа зовохгүй байж болох нь.

Танд өгөх бэлэг

Туулай жилийн урамшууллын хүрээнд нэг аятайхан  боломжийг олгожээ. Цалингийн болон лизингийн зээл авсан харилцагч бүртээ Мобайл Банк, интернет Банкны эрхийг  бэлэглэж байна. Энэ ямар “ид шидтэй” юм бэ гээд салбарын теллер бүсгүйгээс лавлалаа. Интернет, мобайл Банкны эрх гэдэг нь тухайн харилцагч заавал Банкин дээр ирэлгүй, гэрээсээ, гар утаснаасаа, интернеттэй газраас  харилцах, хадгаламж, зээлийн дансаа шалгах, хянах, валютын ханш лавлах, мєнгєн шилжүүлэг хийх зэрэг үйлчилгээ авах боломжтой гэсэн үг.  За тэгээд завгүй, ажил ихтэй хүн  заавал Банк орж оочерлоод цаг алдаад байлгүй амар болжээ.
 
Эмээ, өвөө нар минь сандрах хэрэггүй
  
 Цагаан сараар бага тэтгэвэр авдаг өвөө, эмээ нар маань багагүй сандардаг. Гар дээрээ сард 80 мянган төгрөг авч байгаа болохоор нүсэр баяраар яаж ч хүрэхэв дээ. Үр ач, гучийнхаа гарыг цайлгах, хүн харахад ээ дээ гэж голохооргүй сүүлтэй ууц тавих???? гээд хэрэгцээ их бий. Энэ бүхэнд хөмсгөө атируулж суух шаардлагагүй юм. ХААН Банк өндөр настнуудаа баярлуулахаар нэгэн бэлэг зэхжээ.  Тэтгэврийн зээлийнхээ хэмжээг 40 хувиар өсгөсөн аж.  Тэтгэврийн зээл авсан бол 10 сарын дотор л төлж дуусга гэж шахахгүй нь. 14 сар болгож хугацааг уртасгасан байна. Манай хөгшдийн дийлэнх нь тэтгэврийн зээл авчихсан ч байж мэднэ. За даа би ч зээлээ төлж дуусгаагүй, дахиж авах гэж очоод ч хөлний гарз биз гэж бодох хэрэггүй. Учир нь  зээлтэй ч гэсэн нэмэлт зээл авч болох юм байна. ХААН Банкаар дамжуулан тэтгэврээ авдаг бол олон төрлийн бичиг цаас ч бүрдүүлэх гэж нааш, цааш явах шаардлагагүй, иргэний үнэмлэх, цээж зураг, тэтгэврийн дэвтэрээ аваад очиход л болно.
Малчны зээлийн хүүг бууруулав
Хөдөөд ч цагаан сар олон хоног үргэлжилдэг. Айл саахалт, нутаг нугынхан нь мэнд зөрүүлэхээр морь, машин, мотоциклоо хөлөглөөд золголт хийж гарна. Хүн  орж ирэхэд хоосон сууж байлтай биш гээд л идээ  идээний дээж, бэлэг сэлт гээд баахан зүйл бэлдцгээдэг. Энэ бүхнийг авахад мөнгө хэрэгтэй. Тиймээс ХААН Банк малчидаа ч  орхисонгүй. Малчны зээлийнхээ нөхцөлийг хөнгөлж, хүүг нь бууруулжээ. Сарын хүү нь 1.8 хувь болсон ба зээлтэй малчдын хувьд нэмэлт зээл авч болох юм байна.
Нэг ч төгргийн урьдчилгаа төлөхгүйгээр машин авах боломж байдаг болж
  
 Нээрээ үнэн юм уу, нэг ч төгрөг төлөхгүй юм бол хүн болгон л хошуурна биз дээ гэж та бодож байгаа байх. Цоо шинэ машин авах гэж буй бол урьдчилгаа төлбөрт  ямарч мөнгө төлөхгүй 100 хувь лизингээр машин авч унаад цагаан сараар тухтай баярлана гэдэг том боломж шүү. Харин хуучин машин лизингээр авах бол 10 хувийн урьдчилгаа төлөх аж. Банкны лизингээр машин авч унаад хүүнд нь баахан мөнгө төлөх нь дэмий, шулуулсан хэрэг гэж  боддог хүмүүстэй тааралдаж л байсан. Шууд 30 сая төгрөг бэлнээр тоолоод дажгүй машин аваад хөлөглөе гэхээр бэл бэнчин дутаад байдаг. Гэвч  бас чиг боломжийн цалин, орлоготой. Үүнээсээ  хурааж хуримтлуулж байгаад хүссэн машинаа авна гэсээр байтал нас талийж тэтгэвэртээ суух цаг нь болсон байвал харамсалтай яа. Сайхан машин авч унана гэж хий мөрөөдсөөр залуу нас ч талийж, хөлөөрөө таваргаж, такси хөлөглөж өнгөрөөснөөс өнөөдөр 100 хувь лизингээр машин аваад уначихсан  нь хамаагүй дээр. Тиймээс барууны өндөр хөгжилтэй орнуудад  лизинг, моргейж гээд зээлийн тогтолцоо үнэхээр сайн хөгжсөн байдаг. Та ажилд орлоо. Тэгвэл толгой дээгүүр алхаж болно. Орон сууц, машин гээд хэрэгцээтэй зүйлээ зээлээр авчихна. Тэгээд насаараа бага багаар төлсөөр дуусгана. Тэр сард төлөх зээлийн хэмжээ нь дааж давшгүй өндөр биш боломжийн болохоор дарамт үгүй.  60 нас  дөхөж байсан гадаадын нэгэн эмч “Би сургууль төгссөн сургалтынхаа төлбөрийг одоо л төлж дуусч байна”  гэж ярьж  байж билээ. Гэхдээ энэ хүн насаараа єртэй гэж доройтсонгүй, хүнээс дутах юмгүй сайхан л амьдарсан юм билээ. Ийм л тогтолцоо бий болох хөрс суурь Монголд соёолж  байна даа.
    ХААН Банктай 620 байгууллага лизингийн гэрээтэй аж. Тиймээс цахилгаан бараа, тавилга, гар утас гээд хэрэгцээт зүйлээ лизиндэх бололцоотой. Тухайн барааны үнийн дүн хоёр сая төгрөг хүртэл бол ямарч урьдчилгаа төлөлгүй хоёр жилийн хугацаатайгаар лизингээр авч болно. Хоёр сая төгрөгөөс дээш үнэтэй бол 10 хувийг нь  төлөөд лизингээр цагаан сарын өмнөхөн гэртээ шинэ, өнгөлөг тавилга, шингэн дэлгэцтэй зурагт, хүүхэддээ дурлаад байгаа компьютерийг аваад өгөх боломжтой. Туулай жилийн урамшууллын хүрээнд ХААН Банк  лизингийн зээлийн хүүгээ  бууруулаад 1.5 хувь  болгосон байна. Сар шинээр хүмүүс хэтэвчиндээ байгаа мөнгөө бараг шавхчихдаг талтай. Цаг цагаар  нэг цадна, цагаан сараар нэг цадна гэгчээр байдгаа сар шинийн хэдхэн өдөр барж дуусгачихаад дараа нь хоосон суудаг нь манайхны гэм биш зан ч гэлтэй. Энэ хүндрэлийг ХААН-Банкнынхан олоод харчихжээ. Тиймээс лизингийн зээлээр машин тэрэг, бараа таваар авсан хэрэглэгчээ эхний сард зөвхөн хүүгээ  л төлчих, үндсэн зээлээ дараа сараас өгдөгөөр боломж олгож байна. Орон сууц, амины сууц, хашаа байшин барьцаалсан хэрэглээний зээл өгдөг. Энэ зээлийн хэмжээ ч нэмэгджээ. ХААН Банкны салбар Монгол орны өнцөг булан бүрт л үүдээ нээж харилцагчиддаа үйлчилж байгаа. Тодорхой хэлбэл, 500 гаруй салбартай аж. Тиймээс энэ алтан боломжийг алдахгүй атгаад аваарай. Гэрийн тань хажууханд, ажлын тань ойролцоо гээд хаа сайгүй ХААН Банкны салбарууд бий. Хагас, бүтэн сайн  ч гэлгүй амралтын өдрүүдэд  ч ажиллах юм билээ.
Би нөөтбүүктэй болчихлоо
   
“Туулай жилийн урамшуулал” аяны байдлыг  сонирхохоор “Сэлбэ”, “100 айл” гэсэн ХААН-ны Банкны салбараар орлоо. Хөл хөдөлгөөн ч ихтэй байв. ШУТИС –ийн оюутан Д.Дэрэмдорж гэгч хүү ээжтэйгээ лизингээр компьютер авахаар зорьж ирсэн гэнэ. Найзынх эгч  нь лизингээр машин авсан учир оюутан хүү  ийм боломж байна хэмээн ээжийгээ “шаналгасан” аж. Хичээл ихтэй болохоор нөөт бүүк хэрэгтэй байна, хүний компьютер гуйх гэж хэцүү хэмээн хүү учир байдлаа тоочсон учир ээж нь  юу ч гэсэн сонирхоё гээд ХААН Банкны салбарыг зорьж иржээ. “Айхтар их мөнгө төлдөг биз, миний цалин өрхийн хэрэглээндээ хүрч ядаж байхад дэмий гээд өмнө нь  лизингээр бараа, таваар авч байгаагүй. Гэтэл санаснаас хамаагүй бага мөнгө төлдөг юм байна. 500 мянган төгрөгийн нөөтбүүкийг лизингээр авахад сард 23  мянган төгрөг  л төлөх юм байна, энэ аяны хүрээнд хүү нь буурчихаж. Өдөрт л 750 төгрөг хойш хийгээд байхад сард төлөх мөнгөө олчихно. Ер нь тэгээд ч 23 мянган төгрөгөөр юу хийсэн нь  мэдэгдэхгүй алга болчихдог шүү дээ. Тэгснээс хүүдээ хэрэгтэй байгаа зүйлийг нь аваад өгсөн нь аль алиндаа ашигтай, зүгээр юм“ гэж Д.Дэрэмдоржийн ээж нь хуучилж байлаа. Оюутан хүү би ч нөөтбүүктэй болох нь тодорхой болчихлоо гээд инээд алдаж байв. Ийнхүү ХААН Банкаас нийт хэрэглэгч, үйлчлүүлэгч нартаа барьж байгаа сайхан боломжийг авахаар зорьж ирсэн хэрэглэгчид маань олзтой буцаж байна.  
 
Э.Есүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж