Финикс Сансын холбон тоглогч Брэндон Найт 2017-2018 оны улирлыг өнжиж магадгүй болжээ. Тэрбээр бэлтгэлийнхээ үеэр зүүн өвдөгний арын шөрмөсөө тасалсан гэж Адриан Вожнаровски бичжээ.
Найт нь 25 настай өнгөрсөн улиралд 11 оноо, 2.4 дамжуулалт, 2.2 самбараас бөмбөг авалт дунджилсан билээ. 2015 онд багтайгаа гурван жилийн 45 сая ам.долларын гэрээ үлдээд байгаа юм.
Эх сурвалж: http://www.mminfo.mn