Хятад 210 мянган албан тушаалтнуудыг авлигын хэргээр шийтгэжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.27-нд нийтлэгдсэн

Хятад 210 мянган албан тушаалтнуудыг авлигын хэргээр шийтгэжээ

Ерөнхийлөгчийн Там­гын газрын дарга П.Цагаантай ярилцлаа.

Хятадад 2017 оны эхний хагаст 210 мянган  албан тушаалтнуудад  сахилгын хариуцлага хүлээлгэснийг Хятадыг Коммунист намын сахилга батын Төв комисс мэдээлжээ.

Комиссын тэргүүн намын улс төрийн соёл эрүүл биш байгаа учраас түүнтэй тэмцлээ үргэлжлүүлнэ гэж гэж мэдэгджээ. Албан тушаалтнуудыг ихэвчлэн намын сахилга, дэг журмыг зөрчсөн гэж шийтгэжээ. Тухайлбал, Хятадын мужууд ба яамдын тэргүүн 38 тушаалтан шийтгэл сонссон байна. Мужийн тойргуудын мянга орчим удирдагчид мөн шийтгүүлжээ.

2016 оны эхний хагаст 163 мянган албан тушаалтнууд, жилийн хугацаанд нийтдээ 415 мянган хүн шийдэгдсэн байна.

Си Жиньпинийг төрийн тэргүүн болсон 2012 оноос хойш авлигатай тэмцэх кампанит ажил явагдаж байгаа билээ. Энэ жилийн шийтгэлүүд наймдугаард хийгдэх Хятадын удирдлагын уулзалт, намар болох ХКН-ын их хуралтай холбоотойгоор идэвхтэй явагдаж байгаа гэж үзэх үндэстэй.

Төв комиссын тэргүүн  Ван Цишань авлигатай тэмцэх ажлыг улам эрчимжүүлэхээр амласан. Учир нь авлигын эсрэг таван жилийн турш тэмцэл явуулж байгаа ч асуудал цөөнгүй байгааг тэр хэлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж