Өнөөдрийн үлгэр жишээ болсон зураг

Хуучирсан мэдээ: 2017.07.26-нд нийтлэгдсэн

Өнөөдрийн үлгэр жишээ болсон зураг

Өчигдөр өглөө Афганистаны зүүн хэсгийн Кандагар хотод “UH-60 Black Hawk” цэргийн нисдэг тэрэг унаж, осолджээ.

Үе үеийн төрийн өндөрлөгүүд өөрсөдтэйгөө ойролцоо нуруутай залуусаар хамгаалалтын албаа бүрдүүлдэг. Энэ нь өөрийг нь намхан эсвэл хэтэрхий өндөр харагдуулдаггүй давуу талтай. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ жишгийн дагуу өөрөө нуруулаг учраас хамгаалалтын ажилтнууд нь өндөр байв. Түүнийг гадаадад айлчлал хийхэд, томоохон үйл ажиллагаанд оролцохдоо хамгаалалтынхнаараа хүрээлүүлээд явж байгааг харсан хүмүүст сүрдмээр харагддаг байсан гэж ярих нь бий. Улстөрчдөөс нуруу, зүс царайгаараа илт ялгардаг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийн амарч буй богино өмдтэй, чээж нүцгэн зургаа тавьсан нь өнөөдөр сошиал ертөнцийг шуугиулав. Түүний булчинлаг биеийг харсан хүмүүс залуусыг үлгэр жишээ авахыг сануулж, зарим нь өөрсдөөсөө ичих хэрэгтэй талаар шуугив. Өнөөдөр 48 настай түүнийг Сингапурын залуухан фитнесийн тамирчинтай ч зүйрлээд амжив. Ямартай ч түүнийг энэхүү зургийг амаа олохгүй мартаж, хамгийн их түгээхэд хүргэв. 

Мэдээж эрүүл биед саруул ухаан оршино. Хөгширч бус, хөшиж үхдэг гэдгийн бодит жишээг Ерөнхий сайд асны зураг сануулсан болов уу?

Л.ХАЛИУ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж