Улаанбаатарт өдөртөө 33 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2017.07.26-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт өдөртөө 33 хэм дулаан байна

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл өнөөдөр 12.00 цагт Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

    Ойрын өдрүүдэд нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орж, өдөртөө ихэнх нутгаар хална.

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 24-29 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшиж, зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж