Халаасны хулгайч илрүүлэх санаа тэргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.26-нд нийтлэгдсэн

Халаасны хулгайч илрүүлэх санаа тэргүүлжээ

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Өнгөрсөн сард дүү маань ЭМШУИС-д элсэлтийн шалгалт өгөхөөр явсан юм.

    IBM корпорацийн Internet of Things буюу “Юмсын интернет” талбарын дэлхий даяар боловсролын санаачлагын тэргүүн, хатагтай Гаяатри Маги Монголд хүрэлцэн ирж “Юмсын интернет”-ийн сургалт, “IBM хакатон” тэмцээнийг Мэдээлэл, технологийн үндэсний паркад зохион байгуулжээ.

    Юмсын интернетийн танилцуулга лекц, гурван удаагийн сургалтанд их, дээд сургуулиудын оюутан, багш нар болон компаниудын технологийн мэргэжилтнүүдээс бүрдсэн нийт 302 оролцогчид хамрагдаж дэлхийд тэргүүлэгч IBM Watson, Bluemix талбаруудтай танилцан харилцан туршлага хуримтлуулжээ.

    Мөн сургалтанд хамрагдагсдаас 96 оролцогчид 18 багт хуваагдан “Хакатон” тэмцээнд орж сурсан мэдлэгээрээ 48 цагийн хугацаанд олон шинэ санаа, бүтээгдэхүүний туршилтын хувилбарыг гаргаж өрсөлджээ.

    Тэмцээний нэгдүгээр байрт “Мазаалай” баг IBM корпорацийн царай таних системийг ашиглан халаасны хулгайч илрүүлэх санаагаар 3 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, бизнес инкубаторын нэг жилийн эрх, IBM корпорацид ажилладаг Монголчуудын нэрэмжит 300 ам.долларын эзэд болжээ.

    Энэхүү арга хэмжээг “Ай Ти Зон” ХХК, “what3words”, “Мобиком” Корпораци ивээн тэтгэсэн бөгөөд Монголд дэлхийд тэргүүлэгч компаниудаас ирж өөрийн систем, технологийг нээлттэй танилцуулан, “хакатон” хийсэн анхны тохиолдол болж байна.

    Г.Түшиг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж