АНУ-ын Michael Kors брэнд 1.2 тэрбум ам.доллараар Jimmy Choo-г худалдан авахаар тохиролцжээ. Тохиролцоо ёсоор Jimmy Choo брэндийн хувьцаа эзэмшигчид нэгж хувьцаа бүрээс 3 ам.долларыг бэлэн мөнгө хэлбэрээр авах гэнэ.
Сүүлийн үед борлуулалт, ашиг орлого нь муудаж, дагаад нэр хүнд нь ч буурч буй Michael Kors бизнесийн үйл ажиллагаагаа сэргээхийн тулд ийм шийдвэрт хүрсэн байна.
Үүний адилаар Coach брэнд мөн хоёр сар орчмын өмнө Kate Spade-ыг 2.4 тэрбум ам.доллараар эгнээндээ нэгтгэсэн юм.
Jimmy Choo брэндийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгдөж буй хэдий ч үйл ажиллагаа хариуцсан удирдлагууд нь хэвээр үлдэж, ажлаа үргэлжлүүлэх гэнэ. Тиймээс компаниуд ажилтан, өдөр тутмын үйл ажиллагаанд төдийлөн өөрчлөлт гарахгүй гэж Michael Kors мэдэгдсэн байна.
С.ЦЭЛМЭГ