Үерийн улмаас Австралийн нүүрсний аж үйлдвэрт учирсан хохирол 2,3 тэрбум ам.доллар болсон байна. Үерт хамгийн ихээр нэрвэгдсэн Квинслендын Байгалийн нөөцийг ашиглах газраас энэ тухай хэлжээ.
Квинслендын уурхайнуудын 25 хувь нь хаагдаж, зөвхөн 15 хувь нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Квинсленд мужид тус орны нүүрсний 90 хувийг олборлодог бөгөөд “Rio Tinto”, “BHP Billiton” ба “Xstrata” зэрэг аварга компаниуд 57 ордыг эзэмшдэг ажээ.
Мэргэжилтнүүдийн тооцоогоор уурхайн ажиллагааг бүрэн сэргээхэд хэдэн сар хэрэгтэй. Австралийн нүүрсний олборлолт багассанаар нэг тонн нүүрсний үнэ дэлхийн хэмжээнд 300 доллараас давсан байв. Цаашид энэ үнэ 500 доллар хүрч магадгүй. Түүнийг дагаад болдын үнэ нэмэгдэх бололтой. Коксжсон нүүрс болдын үйлдвэрлэлийн чухал түүхий эдийн нэг билээ.
Ш.Мягмар