2011 оны долдугаар сараас Улаан-Овоогийн коксжих нүүрсний ордод олборлолт хийж эхлэх бөгөөд эхний сард 57.5 мянга, харин дараагийн саруудад 100 мянган тонныг олборлохоор тооцож байгаа юм байна. Тус нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Prophecy Resource” компани эзэмшдэг. Уурхайдаа дэд бүтэц байгуулах, мөн шаардлагатай тоног төхөөрөмж зээлээр авах үүднээс “Leighton Asia” компанитай хамтрах болсон байна. “Leighton Asia” компани эхний ээлжинд Caterpillar 385 экскаватор нэг, мөн Caterpillar 773D өөрөө буулгагч гурван ширхгийг нийлүүлэх аж. Харин “Prophecy Resource” энэ гэрээний төлөө “Leighton”-д нийт 3.8 сая доллар төлөх гэнэ.
Ж.ГЭГЭЭ