Хятад өнгөрсөн онд гадны шууд хөрөнгө оруулалтын хэмжээгээр дээд амжилт тогтоон 106 тэрбум ам.доллар болсон байна. Тус орны Худалдааны яам ингэж мэдээлснийг BBC News дамжуулсан байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх оныхоосоо 17,4 хувиар нэмэгдсэн байна.
Харин 2009 онд сөрөг үзүүлэлттэй гарч гадны хөрөнгө оруулалт 2,3 хувиар унасан байжээ. Өнгөрсөн онд гадны хөрөнгө оруулалтын 20 хувь нь үл хөдлөх хөрөнгийн салбарт орж ирсэн байна. Мөн хөрөнгө оруулалтын урсгал Хятадын ядуу бүсүүд баруун хэсэгт нэмэгджээ. Гадны хөрөнгийн хагас нь Гонконгод байсан ба Тайвань, Сингапур, Япон ба Өмнөд Солонгос хөрөнгө оруулалтад гол үүрэгтэй байлаа.
Хятадын өөрсдийнх нь гадагш гаргасан хөрөнгө оруулалт улам хурдтайгаар 36,3 хувиар өсч 59 тэрбум ам.долларт хүрчээ. Хятадын компаниуд гадаадад бэлэн үйлдвэр, ирээдүйтэй төслүүдэд мөнгө оруулсан байв.
Ш.Мягмар