Ц.Оюунгэрэл: Г.Доржзодовын хамгаалалт буусан

Хуучирсан мэдээ: 2017.07.26-нд нийтлэгдсэн

Ц.Оюунгэрэл: Г.Доржзодовын хамгаалалт буусан

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцан ирсэн, дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс солонгос хэлний төвшин тогтоох тусгай шалгалтыг компьютерт суурилсан тестийн аргаар хоёр дахь удаагаа авах гэж байна.

60 тэрбумын бичлэгийг ил болгосон гэх иргэн Г.Доржзодов өнөөдрийг хүртэл гэртээ харих боломжгүй, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт амьдарч байгаа талаар өмгөөлөгч Г.Баасан өчигдөр /2017.07.25/ хэвлэлийнхэнд мэдэгдсэн. 

Эл асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй холбогдож дараах асуултад хариулт авлаа. 

-Г.Доржзодов гэртээ очиж чадахгүй байгаа нь одоог болтол танай гэрийн ойролцоо цагдаагийнхан сахиж байна гэсэн үг үү? 

-Ардчилсан намаас, мөн цагдаагийн байгууллагаас хамгаалалт гаргаж өгсөн байсан ч, сонгуулийн дараа буусан. 

Г.Доржзодов бол зохион байгуулалттай гэмт хэргийн гэрч. А.Ганбаатар гэгч Г.Доржзодовынд очоод “Чамайг алга болгож чадна шүү” гэж заналхийлсэн байдаг. Гэрчийг хамгаалалтад аваагүй нөхцөлд өс хонзон авах зорилгоор амь насанд нь аюул учруулах эрсдэл байгаа учраас гэртээ харих боломжгүй, манайд байгаа юм. 

Өмгөөлөгч Г.Баасан “Гэрчийн дарамт буураагүй, аюулын төвшин хэвээрээ байгаа учраас гэртээ байлгаач ээ” гэж хүссэн. 

-Олон улсын төвшинд ийм нөхцөлд гэрчийг яадаг юм бэ. Бас л айл гэрт амьдрахаас аргагүй болдог юм уу? 

-Зохион байгуулалттай гэмт хэрэг дээр хамгийн түрүүнд гэрчийг хамгаалалтад авдаг. Нотлох баримтыг мөн үнэлдэг. Гэтэл манайд энэ хэрэг бүтэн жил болж байхад гэрчийг хамгаалалтад ч аваагүй, нотлох баримтыг ч үнэлээгүй, мэдүүлэг ч аваагүй байгаа. Тийм учраас гэрчийн амь насыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ байлгаж байна. 

Хуулиараа бол прокурор түүнийг гэрчээр тооцож, хамгаалалтад авах ёстой. 

-60 тэрбумын бичлэг эвлүүлэг үү эсвэл бодитой хийсэн бичлэг үү гэдгийг АНУ-ын шинжээчээр шинжлүүлсэн гэж та өмнө нь мэдээлсэн. Энэ тухайгаа тодруулаач? 

-Бичлэгийг шинжлүүлэхээр АНУ-ын хөндлөнгийн шинжээчид хандсан байсан. Долоон хуудас дүгнэлт ирсэн, шүүхийн шинжилгээний статустай. Дууны инженер хүн шалгасан байгаа. Дүгнэлтэд ямар нэгэн хасалт хийгдээгүй, эвлүүлэг хийгдээгүй, нэг цагт, нэг орчинд хийсэн бичлэг байна. Төхөөрөмжөө хөдөлгөөгүй байна гэсэн байсан. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж