Касперский үнэгүй антивирусын программаа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2017.07.26-нд нийтлэгдсэн

Касперский үнэгүй антивирусын программаа танилцууллаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болж байна.

Касперский компанийн ерөнхий захирал Евгений Касперский дэлхийн бүх улсад хүртээмжтэй “Kaspersky Free” үнэгүй антивирусын программ гаргасан тухайгаа мэдэгдлээ. 

Тэрбээр “Сайхан мэдээ-бид дэлхийн бүх улсад хүртээмжтэй байх үнэгүй программыг зохион бүтээлээ. Энэхүү программыг зохион бүтээхэд жил гаруй хугацаа зарцуулсан. Хүссэн хэн бүхэн үүнийг татаж авах боломжтой. Энэ бол бэлэг” гэв. 

Тус компаниас гаргаж буй үнэгүй программ нь тодорхой үнээр борлуулагдаж буй бусад программтай өрсөлдөх зорилгоор гаргаагүй гэнэ.

“Kaspersky Free” программын зорилго бол хэрэглэгчдийг хуурамч программ суулгахаас урьдчилан сэргийлж, компьютерийн хамгаалалтын чанарыг дээшлүүлэх явдал гэв. 

Өнгөрсөн жил энэхүү бүтээгдэхүүнийг Орос- Украин- Беларусь, Хятад, Дани, Норвеги, Швед, Финлянд зэрэг улсад амжилттай туршсан байна. 

Цаашид дэлхийн бүх улсад нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар хийх аж. Энэ хүрээнд АНУ, Канад болон Казахстан зэрэг Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын иргэд энэ долдугаар сараас эхлэн Kaspersky Free үнэгүй антивирусын программын анхны хэрэглэгчид болох юм байна. Дараа нь, Энэтхэг, Хонконг, Ойрх Дорнод, Африк, Турк болон Латин Америкийн орны иргэд есдүгээр сард Kaspersky Free үнэгүй программыг ашиглах боломжтой болох бол Европ,Япон, Өмнөд Солонгос зэрэг орны иргэд аравдугаар сард үнэгүй антивирусын программыг ашиглах боломжтой болох юм. 

Касперский компани энэ оны төгсгөл гэхэд дэлхийн бүх оронд Kaspersky Free үнэгүй антивирусын программ хүртээмжтэй байлгах ажлыг зохион байгуулж дуусна гэв. 

Бэлтгэсэн: Ц.УРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж