Хүүхдийн хувцасны загварыг тодорхойлогч бяцхан хунтайж

Хуучирсан мэдээ: 2017.07.26-нд нийтлэгдсэн

FASHION

Хүүхдийн хувцасны загварыг тодорхойлогч бяцхан хунтайж

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд орших 11 дүгээр хорооны иргэдээс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газрын асуудалтай холбоотой хүсэлт ирүүлжээ.

Их Британийн бяцхан хунтайж Жорж хорвоод мэндлээд долоо хонож байхдаа дэлхийн загварын ертөнцөд өөрийгөө таниулсан билээ. 2013 оны долдугаар сарын 23-ны өдөр долоон сая гаруй хүн түүнийг харахыг хүсч байв. Их Британийн хаан ширээг залгамжлагчдын чансааны гуравт бичигдэж буй бяцхан хунтайж Лондоны Гэгээн Мариягийн төрөх эмнэлгээс гарах үед эцэг эх нь түүнийг шувууны зурагтай, цасан цагаан даавуугаар өлгийдсөн байжээ. Тэрхүү өлгий нь “Aden + Anais” нью-йоркийн брэндийн бүтээл байсан гэнэ. Энэ үеэс хойш “Aden + Anais” брэндийн өлгий 10 мянган удаагийн захиалга авч, улмаар захиалгаа дийлэхгүй цахим худалдааны сайт нь унажээ. Хожим нь тус брэндийн цахим худалдааны сайт сэргэж, хандалт нь 2000 хувиар нэмэгдэв. Үүнд бяцхан хунтайж Жорж хамгийн их нөлөөлсөн гэж салбарын судлаачид дүгнэж байна. Бяцхан хунтайж Жорж хорвоод мэндэлсэн цагаас хойш, хүүхдийн дэлгүүрүүд захиалгад дарагдаж, лангуу нь хоосрох үзэгдэл ажиглагдах болсон гэнэ. 

Хунтайж Жорж хөлд орсноосоо хойш олон нийтийн өмнө ил гарахдаа байгалийн шинжлэх ухааны музейд зочилжээ. Энэ үед тэр “Petit Bateau” брэндийн судалтай жинсэн комбинзон өмссөн байв. Улмаар энэ төрлийн комбинзон олон нийтэд албан ёсоор танилцуулагдахаасаа өмнө борлуулагдаж дуусжээ. Мөн хунтайжийн зул сарын хөрөг зураг олон нийтэд ил болсноор түүний өмссөн хантаазны худалдан авалт өсч, улмаар дэлгүүрүүд нөөцөө ихээр бэлдэхэд анхаарлаа хандуулж байв. 

2014 онд Жорж эцэг эхийн хамт Шинэ Зеландад очих үедээ завины зурагтай Rachel Riley комбинзон өмссөн байлаа. Түүний зураг цахим ертөнцөд тавигдмагц хэдхэн секундийн дотор тус брэндийн комбинзон худалдаалагдаж дуусжээ. Мөн брэндийн дэлгүүрт дэлхийн өнцөг булан бүрээс хандсан захиалгад дарагдсан удаатай. Энэ чиг хандлага АНУ болон Их Британийн хааны гэр бүлийн өдөр тутмын амьдралыг сонирхож байдаг хүмүүсийн дунд өнөөдрийг хүртэл хадгалагдаж байна. 

Riley брэндийн төлөөлөгч “Ямар ч эргэлзээгүй, хунтайж Жорж дэлхий дахинд манай брэндийн эрэлтийг өсгөж байна” гэв. 

Өнөөдөр хунтайж Жоржийн өмссөн бүх хувцсыг залуу эцэг эхчүүд ихэд сонирхож байна. Тэд хүүхдийн дэлгүүр ормогцоо, хунтайж Жоржийн өмсч, хэрэглэж буй эд зүйлс танай дэлгүүрт байгаа юу гэж асуудаг болсон. Жорж бол хүүхдийн хувцасны загварын цор ганц нүүр царай. Түүнтэй өрсөлдөх нөлөө бүхий хүүхэд одоогоор алга. Магадгүй түүний дүү, гүнж Шарлотта байж болох юм гэж салбарын судлаачид ярьжээ. 

Тэгвэл өнөөдөр ихэнх алдартнууд хүүхдээ загварын нүүр царай болгож байна. Тухайлбал, Дэвид болон Виктория Бекхэм нарын зургаан настай охин Харпер Бекхэм “Burberry”, “Chloé” болон “Stella McCartney” брэндийн нүүр царай болдог. Харин Ким Кардашьян болон Канье Уэст нарын дөрвөн настай охин ‘Louis Vuitton” жижиг цүнхний нүүр царай болсон. Бейонсе болон Жей Зи нарын таван настай охин Блю Айви загвар зохион бүтээгчдийн хувцсанд “донтсон” гэж хэлж болно. Тэр “Video Music Awards” шагнал гардуулах ёслол дээр ээжтэйгээ адил “Mischka Aoki” даашинз “Giuseppe Zanotti Design” кэт өмсчээ.

Өнөөдөр бяцхан хунтайж болон оддын ачаар хүүхдийн загварын салбар эрчимтэй хөгжиж байна. Анх 1967 онд алдарт Dior энэ салбарт орж, Baby Dior брэндээ танилцуулсан түүхтэй. Хожим нь, Стелла Маккартни 2010 онд хүүхдийн хувцасны загварыг танилцуулсан байдаг. Улмаар тэдний араас Lanvin, Gucci, Marni, Dolce & Gabbana зэрэг брэндүүд хүүхдийн хувцас урлах болжээ. 
Euromonitor судалгаагаар хүүхдийн хувцасны зах зээл эмэгтэй болон эрэгтэй хувцасны зах зээлийг ардаа хаяж, загварын ертөнцөд тэргүүлэх байр суурийг эзэлж байна гэсэн үр дүн гарсан. Улмаар Их Британийн хүүхдийн хувцасны зах зээл ирэх таван жилд 13.2 хувиар өсч, 6.1 тэрбум фунт стерлингт хүрнэ гэсэн хүлээлттэй байна. 

Орчин үеийн хүмүүсийн дунд ширүүн өрсөлдөөн бий болж байгаа үед Forbes сэтгүүл бяцхан хунтайж Жоржийг 2014 оны хамгийн нөлөө бүхий бага насны хүүхэд хэмээн зарласан. 

Түүний хувцасны шүүгээний тухай хэд хэдэн блог байдаг. Мөн Brand Finance судалгаагаар хунтайж Жорж Их Британийн эдийн засагт 2.3 тэрбум фунт стерлингийн орлого дагуулсан гэв.

Бэлтгэсэн: Ц.Уран 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж