Израилийн Засгийн газар өөрчлөгдөв

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Израилийн Засгийн газар өөрчлөгдөв

"Авода" (Хөдөлмөрийн намаас) салан шинээр байгуулагдсан "Ацмаут" ("Тусгаар тогтнол") намынхан эрх баригч эвсэлд орсон байна. Шинэ нам байгуулан удирдаж байгаа Эхуд Барак тус орны Батлан хамгаалахын сайд хэвээр үлдэв.

Баракийн хамт намаа орхин гарсан Хөдөө аж ахуйн сайд Шалом Симхон Дэд бүтцийн сайдаар, Батлан хамгаалахын орлогч сайд асан Матан Вильнаи Цөөнхийн хэргийн сайдаар томилогдлоо. Мөн Орит Нокед танхимд Симханы хуучин ажлыг авахаар болжээ. Эйнат Вильф нь "Ацмаут" намын жигүүрийг парламентад толгойлохоор болов. Ийм маягаар “Авода” намыг орхисон таван хүн бүгд ажилтай боллоо.

Эвслийн барууны түншүүдтэйгээ  хамтран ажиллах талаар сөргөлдөөнтэй байснаас Хөдөлмөрийн намынхан хагарчээ. Барак ба түүний нөхөд хамтын ажиллагааг бүх талаар байх ёстой гэж байсан бол үлдсэн хэсэг нь зарчмаа барихын төлөө байсан юм.  "Ацмаут" гэх шинэ нам өөрсдийгөө төвийг сахисан үзлийн нам хэмээн зарласан байлаа.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж