Хуучирсан мэдээ: 2017.07.26-нд нийтлэгдсэн

Гитлер амьд уу?

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Английн Засгийн газрын албаны хүмүүс тус улсын эдийн засгийн байдалд нааштай байдал ажиглагдаж, ажилгүйдлийн түвшин найман хувиар буурсан хэмээн мэдээлжээ.

    Аргентины Сальтад амьдардаг хөгшин эр өөрийгөө нацист Германы удирдагч Адольф Гитлер хэмээн зарлажээ. 

    Орон нутгийн El Patriota сонинд өгсөн ярилцлагадаа тэрбээр өөрийгөө 1945 онд Херман Гюнтерберг нэрээр Аргентинд зугтаж очоод 70 гаруй жил нуугдаж амьдарсан хэмээн ярьжээ. Өдгөө 128 настай тэрбээр Дэлхийн II дайны төгсгөлд Гестапо түүнд хуурамч паспорт олгосны хүчинд зугтаж, өдий хүртэл эсэн мэнд амьдарч чадсан гэсэн байна. 70 жилийн дараа “Гитлер амьд” гэх цочир мэдэгдэл хийх болсон тухайгаа тэрбээр Израилийн нууц алба нацистын дайны гэмт хэрэгтнүүдийг ангуучлах ажлыг өнгөрсөн жилээс зогсоосон тул өөрийгөө илчлэхээр шийдсэн гэнэ.

    “Би хэзээ ч үйлдээгүй олон гэмт хэрэгт буруутгагдаж явсан. Тиймдээ ч амьдралынхаа талаас илүү хугацааг еврейчүүдээс нуугдаж өнгөрүүллээ. Би шийтгэлээ хүртсэн хүн” гэж тэр ярьжээ.

    70 жил нуугдсан “Гитлер” одоо өөрийгөө олон нийтэд хүлээн зөвшөөрүүлж, нэр хүндээ сэргээхийн тулд намтар номоо бичиж, хэвлүүлэхээр шийдсэн гэнэ. 

    Энэ тухай тэрбээр “Бид дайнд ялагдсан учраас би муу хүний дүрээр түүхэнд үлдсэн. Гэтэл бодит түүхийг миний өнцгөөс уншаад хүмүүсийн бодол өөрчлөгдөх байх” хэмээжээ. 

    Түүний номын зохиолч нь Адольф Гитлер нэртэй байх бөгөөд ирэх есдүгээр сард худалдаанд гарах аж. 

    Мэдээж олон хүн түүний энэ үгэнд итгээгүй. 55 жил ханилсан эхнэр Ангела Мартинез нь ч мөн түүнийг Гитлер биш гэдэгт итгэдэг, сэтгэцийн эмгэгийн улмаас ингэж байгаа гэж ярьжээ. Түүний хэлснээр нөхөр нь хоёр жилийн өмнө Альцхаймерийн өвчтэй гэж оношлогдох хүртлээ Гитлерийн тухай дурсаж ч байгаагүй гэнэ.

    С.ЦЭЛМЭГ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж