Хятадын 400 тэтгэврийн насны эмэгтэй бикинийн уралдаанд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2017.07.26-нд нийтлэгдсэн

Хятадын 400 тэтгэврийн насны эмэгтэй бикинийн уралдаанд оролцлоо

Өмнөговь аймгийн Баян-Овоо, Ханбогд, Даланзадгад сумын Эрх үүрэг оролцоот төслийн сургагчид болон ЗЦГ-ын ажилтнууд, эцэг эхчүүдийн дунд “Эрх үүрэг, оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг болжээ.

Хятадын Тяньжинь хотноо 55-аас дээш насны 400 эмэгтэй Grandbikini уралдаанд оролцон бикини өмсөн өрсөлдлөө гэж Британийн Daily Mail сонинд бичжээ.

Настай эмэгтэйчүүдийн уралдааныг Тяньжинь усан паркт явуулсан ба сонины мэдээгээр уг тэмцээн гурав дахь жилдээ явагдлаа. Уралдааны гол зорилго нь шагналдаа биш харин сэтгэлийн өөдрөг дэм авахад байгаа гэж оролцогсод нь өгүүлж байна. 

“Бикинийн уралдаанд өдий насанд оролцож байгаа минь аз жаргалтай, эрүүл саруул гэдгийг харуулж байгаа хэрэг” гэж хорт хавдрыг ялсан 78 настай я Ма Жин (Ma Jing) хэлжээ. Хувцасны үзүүлбэрээс гадна уралдаанд оролцогсод бүжгийн болон үндэсний хувцасны уралдааныг явуулжээ.

Долдугаар сард Лос-Анжелесын Дожер-стэдиум гэх бейсболын цэнгэлдэхэд (америкийн Калифорни муж), телевизийн дэлгэцнээ нэгэн тэтгэвэрийн хөгшин эмэгтэй бүжиглэж майкаа сөхөн дотуух хувцсаа харуулж байсан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж