Тиллерсон огцрохгүйг Төрийн департмент мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2017.07.26-нд нийтлэгдсэн

Тиллерсон огцрохгүйг Төрийн департмент мэдэгдлээ

“Wikileaks” сайтыг үндэслэгч өдгөө 41 настай Жулиан Ассанж өнгөрсөн зургадугаар сард Эквадорын Элчин сайдын яаманд тус улсад орогнох хүсэлт гаргасан билээ.

Рекс Тиллерсон

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон огцрохоор төлөвлөж байна гэсэн цуу яриа гарсан нь үнэнд нийцэхгүйг Төрийн департментын төлөөлөгч Хезер Науерт сэтгүүлч нарт мэдэгджээ.

“Энэ бол худал зүйл. Бид Төрийн нарийн бичгийн даргатай ярьсан. Тэрбээр Төрийн департментад үлдэнэ гэдгээ тодорхой ойлгуулсан, бидэнд хийх зүйл их байгаа. Тэр үүнийгээ сайн ойлгон түүндээ гүнзгий орсон” гэж төлөөлөгч хэлж байна. 

Науерт хэлснээр, Тиллерсон долоо хонгийн төгсгөл рүү Вашингтонд цуврал уулзалтуудтай гэнэ. “Тэрбээр Ерөнхийлөгчийн төлөө хүчин зүтгэхдээ баяртай байгаа” гэж Төрийн департментын төлөөлөгч хэлжээ. 

Үүний өмнө мягмар гаригт CNN телевиз өөрийн эх сурвалжийн гэх мэдээг гарган Трамптай таарахгүй байгаа Тиллерсон Төрийн нарийн бичгийн даргаас огцрох магадлалтай гэсэн байлаа. Ерөнхийлөгч тэр хоёрын хооронд ихээхэн зөрөлдөөнтэй гэж телевиз онцолж байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж