Алессандро Микелегийн Gucci ордны цуглуулгадаа ашигладаг зөгнөлт ертөнц танай гэр орны хэсэг болох цаг ирлээ. Ирэх есдүгээр сараас эхлэн дэлхий даяар өөрийн нэрийн барааны дэлгүүрүүдээр эсвэл Gucci ордны сайтаар дизайнерын үлгэрийн зөгнөлийг шүтэн бишрэгчид хилэн ба торгон дэрнүүд, металл поднос, эвхэгддэг ширээ, хөшиг, торгон обой, сав суулга зэргийг авч болох нь. Тэднийг Gucci ордны цуглуулгыг чимэглэж байсан барс, муур, могой ба олон янзын дүрсээр гоёжээ.
Тансаг үнэртэй лаа, хүжний тавиур 190 доллараас 30 мянган доллар хүртэл байх ажээ. Эхмэл хөшгөн хаалт энэ цуглуулга дотор хамгийн үнэтэй нь учир нь түүнийг ордны мастерууд гар хатгамлын олон зуун цэцгээр чимжээ. Хатгамлаар гоёсон хилэн дэр ч анхаарал татна.
Gucci ордны баячуудын гэр орныг чимэглэх цуглуулга мэдээж шаазан эдлэлгүйгээр төсөөлөх аргагүй. Уран сайхны захирал Алессандро Микеле 2013 оноос Флоренцийн гурван зуугаад жилийн түүхтэй Richard Ginori гэх шаазангийн үйлдвэрийн уран сайхны захирлаар бас ажиллаж байгаа. Энэ үйлдвэрийг Gucci ордон өөртөө нэгтгээд амжсан юм.
Алессандро Микеле өөрийн шинэ бүтээлээ гэр орондоо ашиглахыг та бүхэнд уриалж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР