Сэтгүүлчид Улоф Пальмегийн алуурчинг олов

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчид Улоф Пальмегийн алуурчинг олов

Югославын тусгай албаны захиалгаар 1986 онд Шведийн ерөнхий сайд Улоф Пальмег буудсан хөлсний алуурчин Загреб хотноо амьдарч байна гэж Германы “Focus” сэтгүүл бичсэн байна. Шведийн The Local хэвлэлд алуурчин гэж сэжиглэгдсэн хүнийг сэжигтнүүдийн жагсаалтаас хассан хэмээн орон нутгийн цагдаагийн мэдээнээс үндэслэн бичсэн байлаа.

“Focus” ням гаригийн дугаартаа Югославын тусгай албаны офицер асан Винко Синдичич 2008 онд немцийн мөрдөн байцаагчдад өгсөн мэдүүлэгтээ алуурчин Гамбургт амьдарч байгаад Стокгольмд Шведийн ерөнхий сайдыг хөнөөхөөр илгээгдсэн гэж ярьсан материалыг нийтэлсэн байна. Сэтгүүлийн мэдээгээр хөлсний алуурчин 65 настай, хувийн хамгаалалтын компанид ажилладаг гэнэ.

Германы цагдаагийнхан Синдичичаас авсан мэдээллийг Шведийн хууль хяналтынханд дамжуулсан өгсөн ч тэд ямар ч арга хэмжээ аваагүй байна. Шведийн сэтгүүлчдэд цагдаагийнхан нь мэдэгдэхдээ Загреб хотын “киллерийн” нэрийг мэдэж байгаа, гэхдээ энэ хэрэгт хамаатай нь батлагдаагүй гэсэн байв.

Шведийн ерөнхий сайдыг 25 жилийн өмнө хөнөөсөн хэрэг өнөөг хүртэл илрээгүй байна. Эхнэрийн хамт кино үзээд харьж явсан Улоф Пальмег 1986 оны хоёрдугаар сарын 26-нд буудан хөнөөсөн юм. Хэрэгт Кристер Петтерссоныг буруутгасан боловч дараа нь баталгаагүй хэмээн сулласан юм.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж