Унаач хүүг авчирсан онгоцны төлбөрийг өгчээ

Хуучирсан мэдээ: 2017.07.25-нд нийтлэгдсэн

Унаач хүүг авчирсан онгоцны төлбөрийг өгчээ

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Манайх 1,25 сая тн хадлан бэлтгэх төлөвлөгөөтэй гэнэ. 1989 онд 1,17 саяыг бэлтгэж байсан. Одоо л дөнгөж социализдаа ”хүрч” байна.

    Завхан аймгийн Түдэвтэй сумын 90 жилийн ойн баяр наадмын үеэр мориноос унаж, хүндээр бэртсэн хүүг сайхан сэтгэлт залуус нийслэл хотод тусгай зориулалтын онгоцоор авчирсан тухай манай агентлаг сурвалжлага бэлтгэн мэдээлсэн. 

    13 настай унаач хүү Л.Баасандорж мориноос унаж маш хүндээр бэртсэн. Харин Д.Тамир гэх нэгэн эмч залуу өөрийн танил нөхөдтэйгөө хамтран “Blue Sky Aviation” компаниас 10 мянган ам.долларын нислэг үйлдэх зардал бүхий асуудлыг шуурхай шийдвэрлэн тусалж, хүүгийн амь насыг аварчээ. “Blue Sky Aviation” компани тусгай зориулалтын онгоцны төлбөрийн 90 хувийг дааж, 10 хувийнх нь зардлыг авахаар шийдсэн. Үлдсэн 10 хувийн төлбар болох 2,2 сая төгрөгийг эмч Д.Тамир, Түдэвтэй сумын нутгийн Л.Батсайхан гэдэг найзын хамт төлж барагдуулсан байна. Гэтэл зарим хэвлэлд онгоцны төлбөр асуудал дагуулсан мэтээр ташаа мэдээлжээ. Тиймээс залуус манай редакцид хандан, төлбөр төлсөн тухайгаа мэдээлсэн юм. 

    Сайхан сэтгэлт залууст талархаж байгаагаа илэрхийлэн, ирээдүйн ажил үйлст нь амжилт хүсье. 

    А.СҮРЭН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж