Өмнөд Солонгос улсын нийслэл Сөүл хотноо монгол эрэгтэй хамтран амьдарч байсан найз бүсгүйгээ олон удаа хутгалж гэмтээсэн тухай цагдаагийн газраас мэдээлжээ. Хохирогч бүсгүй чээж, нуруу, хүзүүндээ олон удаа хутгалуулсан байна. Хэрэг бямба гаригийн шөнө болсон аж. Сөүл хотын цагдаагийн газраас найз бүсгүйгээ хутгалж гэмтээсэн монгол эрэгтэйг хүний амь хөнөөхийг завдсан хэрэгт буруутган баривчилжээ. Хохирогч мэдүүлэгтээ хэрэг маргаанаас үүдэлтэй гэж мэдүүлсэн байна.
Б.ТУЯА