Висконсин мужид байрлах Three Square Market компани 50 ажилчдынхаа арьсанд нь микрочип суулгана гэж BBC агентлаг мэдээлэв.
Ингэснээр ажилчид нь компанийн электрон төхөөрөмжид илүү хялбараар хандах боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл компьютертой холбогдох, офисын техник хэрэгслийг ашиглах боломжийг микрочип олгох гэнэ.
300 мянган долларын үнэтэй микрочипийг үнэгүй суулгаж өгөх бөгөөд үүнд оролцох хүмүүс бүгд сайн дураараа зөвшөөрчээ.
Р. ЁНДОНЖАМЦ
Эх сурвалж: BBC