Хуучирсан мэдээ: 2017.07.25-нд нийтлэгдсэн

65 жилийн хайрын түүх

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Азийн үйлдвэрлэл, экспортын хэмжээ буурч байгаа тухай дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд мэдээлсээр байгаа билээ.

    Руби болон Гарольд нар 1952 онд гэрлэжээ. Тухайн үед тэд хуримын ганц гэрэл зураг авхуулаагүй гэнэ. Иймээс Гарольд алдаагаа засахын тулд хурмын 65-н жилийн ойн баяртаа зориулсан гэрэл зураг авахуулах захиалга өгчээ. Гэрэл зургийн зурагчин Меган Воган авав. Тэрбээр 65 жилийн туршид хайранд умбасан энэ хосын түүхийг олон нийтийн сүлжээний найзуудтайгаа хуваалцсан байна.  

    Гарольд болон Руби нар 65 жилийн туршид фермийн аж ахуй эрхэлж ирсэн. Гарольд хэн бүхнээс илүүтэй цэцэрлэгжүүлэлтийн ажилд дуртай байсан бөгөөд үлдэгдэл жимс жимсгэнээ орон гэргүй хүмүүст өгдөг байсан ажээ. 

    Зураг авалтын үеэр Руби “Бид хамтдаа амьдраад 65 жил өнгөрчээ. Гэсэн ч хайр дурлал биднийг улам ойртуулсаар л байна. Би хэзээ ч ажил хийж үзээгүй. Нөхөртөө тусалж, мал амьтныг нь арчилдаг байсан. Мөнхийн хайр байдаг гэдэгт итгэдэггүй байлаа. Бид хэр удаан амьдрах эсэхээ мэдэхгүй байна. Гэхдээ энэ амьдралд бид хоёр аз жаргалаа олж чадсан” гэжээ. 

    Өнөөдөр тэд таван хүүхэд, долоон ач, 14 ачинцартай бөгөөд саяхан тэдний анхны жич нь төрсөн байна. 

    Бэлтгэсэн: Ц.Уран 

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж