Залуу бөхчүүд Борис Будаевын нэрэмжит тэмцээнд оролцоно

Хуучирсан мэдээ: 2017.07.25-нд нийтлэгдсэн

Залуу бөхчүүд Борис Будаевын нэрэмжит тэмцээнд оролцоно

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Чөлөөт бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Европ болон Азийн аварга, ЗХУ-ын гавьяат тамирчин Буриадын нэрт бөх Борис Будаевын нэрэмжит залуучуудын олон улсын уламжлалт тэмцээн энэ сарын 27-28-нд Улаан-Үд хотод болно. Түүний 60 насны ойд болж буй 25 дахь удаагийн тэмцээнд Монгол, БНСУ, Казахстан, БНХАУ, ОХУ-ын 150 гаруй тамирчин эрэгтэйчүүдийн найман жинд өрсөлдөх юм.

Манай улсаас ҮБТДС-ийн дасгалжуулагч, ОУХМ Ц.Гантөгс, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч ОУХМ Г.Амархүү нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Л.Отгонхүү (БТСДуС), 60 кг-д Б.Баасанням (Женко), Б.Мөнхзориг (Сүхбаатар), Ц.Дамдинпүрэв (БТСДуС), 66 кг-д Т.Тулга (Арслан), З.Мөнхтулга (Женко), О.Ганбаяр (БТСДуС), 74 кг-д З.Сумъяабазар (Хангарьд), П,Тэлмэн, Ц.Гэндэн-Яримпил, Н.Жаргалсайхан (бүгд БТСДуС), 96 кг-д Ч.Алтангэрэл (Аварга), Н.Алтанбагана (БТСДуС), 120 кг-д М.Лхагвагэрэл (Аварга) нарын 14 тамирчин оролцохоор өнөөдөр эх орноосоо мордов.

Эх сурвалж: http://wrestling.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж