Хонгконгийн нээлттэй тэмцээнд амжилттай оролцов

Хуучирсан мэдээ: 2017.07.25-нд нийтлэгдсэн

Хонгконгийн нээлттэй тэмцээнд амжилттай оролцов

Одоогийн байдлаар Дорнод аймгийн хэмжээнд 405585 толгой хээлтэгч төллөж, 399345 төл мал бойжиж байгаа аж.

Олон улсын жүдо бөхийн холбооны чансаа олгодог өсвөр үе, залуучуудын нээлттэй тэмцээн Хонгконгт өнгөрөгч долоо хоногт боллоо. Тус тэмцээнд манай улсаас таван бөх оролцож, бүгд медалийн тавцанд зогссон байна.

Охидын 52 кг-ын жинд Л.Сосорбарам алт, Ц.Адьяасүрэн мөнгө, 57 кг-д О.Энхжин хүрэл медаль хүртэв. Мөн залуучуудын 57 кг-д Б.Алтанцэцэг, 52 кг-д Б.Мөнхжаргал нар аваргын алтан медалийн эзэд болсон байна. Баг тамирчдыг Монголын жүдо академийн дасгалжуулагч, ОУХМ Л.Лувсандэмбэрэл удирдан оролцжээ.

Манай баг тамирчид Хонгконгт гурав хоногийн хамтарсан бэлтгэлийг хийгээд ирэх долоо хоногт Макаот болох олон улсын тэмцээнд оролцох юм байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж