Xэрэглэгчдийн дунд явуулсан тандалтаар өсвөр насныхан аав ээжийгээ найзаар бүртгэж авахаас айдаггүй гэнэ. Гэвч насанд хүрэгчид гэр бүлийнхэн төдийгүй найз нөхдөө бүртгэж авахдаа болгоомжтой ханддаг аж.
Өсвөр насны зарим хүүхдүүд аав ээж нь зөвшөөрсөн тохиолдолд бүртгүүлдэг бол Facebook ийм хараа хяналтаас гадуур өөрийн гэсэн кибер орон зайг бий болгоход хүргэж байна гэж тандалтыг явуулсан Kaplan Test Prep-ийн мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Хүүхэд хэдийгээр аав ээжтэйгээ Facebook-ын найзууд болж болох ч тэдэнд харагдаж, сонсогдохгүйгээр бусадтай харилцах боломжтойд асуудал байгаа аж.
Судалгаанд оролцсон 16-18 насны хүүхдүүдийн 38 хувь нь аав ээжийнхээ ID хаягийг Facebook-т бүртгэж авдаггүй гэж хариулсан байна.