Цахим бүртгэл ирэх сарын 24 хүртэл явагдана

Хуучирсан мэдээ: 2017.07.25-нд нийтлэгдсэн

Цахим бүртгэл ирэх сарын 24 хүртэл явагдана

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Цахим бүртгэл ирэх сарын 24 хүртэл явагдана

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар болоод байгаа. Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг нар мэдээлэл өглөө.

    “Өнөөдрөөс эхлэн цэцэрлэгийн цахим бүртгэлийн систем амжилттай ажиллаж эхэлсэн. Өчигдөр шөнийн 00:00 цагаас хойш одоогийн байдлаар 5000 гаруй хүүхэд бүртгүүлсэн байна. Цахим бүртгэл ирэх сарын 24-ний өдрийг хүртэл нэг сарын хугацаанд явагдана. Эцэг эхчүүд цахим бүртгэл, цахим элсэлт гэсэн хоёр үетэй явагдахыг сайн анхаарах хэрэгтэй. Хоёр настай хүүхдүүдийг цахимаар бүртгэнэ. Харин 3-5 настай хүүхдүүд уламжлалт аргаараа цэцэрлэг дээрээ очиж бүртгүүлэх юм. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд байвал наймдугаар сарын 10-наас бүх цэцэрлэг дээр туслах ажилтан, багш нар эцэг эхчүүдэд тусалж, бүртгэж өгөх болно” хэмээн нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга ярилаа.

    Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Тухайн цэцэрлэг дээр даац хэтэрч, хүүхдийн тоо давсан тохиолдолд сугалаа явуулах болно. Энэ сугалааг санамсаргүй аргын функцээр явуулна. Үүнийг үнэн зөв, ил тод явуулж байгаа эсэхийг Тагнуулын Ерөнхий газар, Кибер аюулгүй байдлын газарт батлан харуулсан байгаа” хэмээн хэлсэн юм.

    Нийслэлийн Боловсролын газраас “Цахим бүртгэл”, “Цахим элсэлт”-ийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүндрэл чирэгдэлгүй, ил тод, нээлттэй зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж ажиллахыг дүүргийн Боловсролын хэлтэс, цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгожээ.

    Та илүү дэлгэрэнгүй болон лавлах зүйл байгаа бол дүүргүүдийн боловсролын хэлтсийн доорх утсанд холбогдох боломжтой.

    • Баянгол 88093035
    • Баянзүрх 260022, 95267120
    • Багануур 70213815
    • Хан-Уул 342470
    • Налайх 70233008, 89777590
    • Сүхбаатар 70111606
    • Сонгинохайрхан 70171110
    • Чингэлтэй 315442
    • Нийслэлийн Мэдээллийн т ехнологийн газар 330822
    • Нийслэлийн Боловсролын газар 70113032, 70113039

    Элсэгчдийн нэгдсэн мэдээг есдүгээр сарын 5-ны дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлах юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж