Киргизийн Ерөнхий сайд тусгай элч илгээжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.25-нд нийтлэгдсэн

Киргизийн Ерөнхий сайд тусгай элч илгээжээ

Өнгөрсөн даваа гаригт Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын зүүн хойд хэсгийн Мамбаса хотод орших уурхайд нуралт болсноос тэнд ажиллаж байсан 60 орчим уурхайчин нас баржээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайдын тусгай элч, ГХЯ-ны 3 дугаар улс төрийн газрын захирал Улан Джусуповыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайдын тусгай элч, ГХЯ-ны 3 дугаар улс төрийн газрын захирал Улан Джусупов Киргиз Улсын Ерөнхийлөгч А.Атамбаевын мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулж, баяр хүргэлээ. Мөн энэ оны наймдугаар сард Киргиз Улсад зохион байгуулагдах Цоохор ирвэсийг хамгаалах олон улсын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийг урьж байгаагаа албан ёсоор дуулгаж, урилгыг гардуулж өгсөн юм. Уулзалтын үеэр хоёр орны цаашдын хамтын ажиллагаа болон харилцан ЭСЯ-д нээх тухайд санал солилцов.

Эх сурвалж: President.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж