Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргал өнөөдөр аав Хөдөлмөрийн баатар, Олимпийн мөнгөн медальт, Үндэсний бөхийн Дархан аварга, Гавьяат тамирчин Ж.Мөнхбат, ээж Тамирын хамтаар Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.
Сүмогийн түүхэнд хамгийн олон буюу 1047 даваа авсан озэки Кайогийн амжилтыг “Цагаан гарьд” даван гарч, 1050-д хүргэлээ. Дээд зиндааны 39 дэх түрүүгээ авч, өөрийн амжилтыг улам ахиулсан түүнд Ерөнхийлөгч Х.Баттулга баяр хүргэв.
Эх сурвалж: Gogo.mn