Microsoft корпораци анх 1985 онд Windows системийн үндсэн программ хангамжийн бүрэлдэхүүнд багтсан графикийн программ болох Paint-ийг цаашид хөгжүүлэхээ зогсоолоо.
Тус корпорацийн гаргасан “идэвхтэй хөгжүүлэлтэд байхгүй, системийн дараагийн шинэчлэлд хасагдах” программуудын жагсаалтад Paint багтжээ.
Дөрөвдүгээр сард Paint 3D гэсэн програмыг агуулсан Windows 10 Creators шинэ хувилбарыг Microsoft зарласан. Гэхдээ энэ программ нь уламжлалт Paint-ийн шинэ хувилбар биш бөгөөд функциар ч их ялгаатай юм.
Анх 1985 онд Windows 1.0 интерфейст зориулан Paint программыг гаргаж байжээ.
Р. ЁНДОНЖАМЦ
Эх сурвалж: Риа Новости