УИХ-ын шинэ гишүүдтэй холбоотой наадмын сенсааци тасрахгүй нь бололтой.
Өмнөговь аймгийн наадмын нээлтийн үеэр төрийн дуулал эгшиглэх үед мань хүн утсаар ярин зогсох зураг олон нийтийн сүлжээнд тавигдаж, бас нэгэн шуугиан дэгдээж байна. Дэргэд нь гадаад хүн байсныг хэлэх үү, дэггүй гишүүнийхээ үйлдлээс нүүр хийх газаргүй болж ичсэн хүн олон байлаа.
Өнгөрсөн өвөл Байнгын хорооны хуралдааны үеэр бохь зажилж, хэл аманд орж байснаа Н.Амарзаяа гишүүн мартав уу, эсвэл угаасаа ийм лойтчихсон ухамсартай юм болов уу.
Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн Л.Энхболд нутгийнхаа залууст өөрийн хөрөг зургийг дурсгал болгон өгч, дуулиан тарьсан бол УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Монгол Улсын төрийн дууллыг гар утсаараа дамжуулан найздаа дуулж өгч дэггүйтлээ.
Шинэ парламент бүрдээд нэг жил болсон байхад шинэ гишүүд хэзээ төрийн хүн болж, томоожих юм бол доо…
Г.ХОРОЛ