Трампын зурсан зургийг дуудлагаар худалдана

Хуучирсан мэдээ: 2017.07.25-нд нийтлэгдсэн

Трампын зурсан зургийг дуудлагаар худалдана

Youtube сайтад тавигдаад удаагүй Microsoft Excel программ дээр хийсэн нэгэн анимэйшн энэ долоо хоногийн хит болж байна.

Дуудлага худалдааны Nate D. Sanders Auctions ордон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын 2005 онд нэгэн буяны ажиллагааны үеэр зурсан таталбар зургийг үнэ хаялцуулахаар болсон тухай The Hill хэвлэл мэдээлжээ.

Таталбар зурагт Нью-Йоркийн зураглалыг буулгасан ба дунд нь Trump Tower цамхаг байрлажээ. Мөн Америкийн Ерөнхийлөгчийн албан маркер үзгээр зурсан гарын үсэг тэнд байгаа. Зургийн дуудлагын анхны үнэ нь 9000 ам.доллар бөгөөд худалдаа пүрэв гаригт явагдана. 

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Ерөнхийлөгч Барак Обаматай уулзахдаа өмссөн костюм дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнээр зарагдсан ажлын хувцас болсон түүхтэй. Түүнийг энэтхэг бизнесмен Лалжибхаи Патель (Laljibhai Patel) 43 сая рупийгээр өнгөрсөн 2016 онд худалдан авсан байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж