Танд гэр бүлийн асуудал тулгарсан бол…

Хуучирсан мэдээ: 2017.07.25-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ

Танд гэр бүлийн асуудал тулгарсан бол…

Танд гэр бүлийн асуудал тулгарсан бол…

-Гэр бүлд өгөх бяцхан зөвлөгөө-

Гэр бүл болно гэдэг нь шинээр нэгэн байгууллага байгуулах гэсэн үг юм. Хоёрхон хамтрагчтай байсан энэ байгууллагын гишүүдийн тоо ирээдүйд нэмэгдэж үүсгэн байгуулагчдын хоорондын эв нэгдэл уялдаа холбооноос шалтгаалан үйл ажиллагаа нь эрүүл байх эсэх нь шийдэгдэнэ.

Гэр бүлийн амьдралд эхнэр нөхрийн төгс харилцаа маш чухал байдаг. Эрүүл гэр бүлд эрүүл хүүхэд өсөн хүмүүждэг. Залуу хос бие биеэ хүндэтгэж, хүлээн зөвшөөрч, үргэлж бие биедээ нээлттэй байх хэрэгтэй. Хос гэр бүл болж хоёр өөр замыг нэгтгэн нэг замыг бий болгож байгаагаа мартаж болохгүй. Гэрлэх хүртлээ залуу хос өөр өөр амьдралаар амьдарч, өөр хүсэл мөрөөдөл бодол санаатай байсан бол шинэ гэр бүл үүсгэснээр энэ бүхэн өөрчлөгдөнө гэдгийг сана хэрэгтэй.

Хамгийн чухал нь гэр бүлд гарсан асуудлыг сэтгэлийн хөдөлгөөнөөр биш ухаанаараа өөрийгөө жолоодон зөв зохицуулан сайхан харилцаатай байх хэрэгтэй юм.

Гэвч залуу гэр бүлүүд туршлага дутуугаас болж асуудлаа шийдэж чадалгүй зөрчилдөх нь олон байдаг. Иймээс залуу гэр бүлд зориулан бяцхан зөвлөгөө хүргэе.

1. Гэр доторх үүргийг хуваарил

Хэрэв нөхөр тань хүнсээ цуглуулахдаа үнэтэй, чанар муутайг нь авчихдаг бол түүнийг дэлгүүр явуулах шаардлагагүй. Харин түүнд гэрийн цахилгаан хэрэгслийн бүрэн бүтэн байдал, машин тэргээ хариуцуул. Түүнийг урамшуулах хэрэгтэй. Тушааж захирсан өнгө аястай нөхөртэйгөө бүү харьцаарай. Хүсэлтээ эелдгээр хэлэхэд эрчүүд дуртай байдаг. Хийсэн зүйлийг нь магт, талархал илэрхийл. Энэ хийх ёстой юм чинь гэсэн байр сууринаас аль аль нь хандахгүй байвал олон таагүй асуудал танай гэр бүлийг тойрох болно. Чимээгүй талархал ч аятай биш. Үүнийгээ амаар илэрхийлж бай.

2. Зурагтаа ээлжилж үз

Айл гэрт хоёр зурагт байхгүй үед маргаан гарах нь бий. Нэгдмэл шийдвэрт хүрч чадахгүй байвал тохиролцохыг хичээ. Хоёр биедээ сонирхолтой нэвтрүүлэг сонгох нь амаргүй тул нэг орой нөхөр тань хөл бөмбөг, дараагийн өдөрт нь та цуврал киногоо үзэхээр тохиролцоод үзээрэй.

3. Хариуцлагыг өөртөө ав 

Мартамхай нөхрүүд бий. Нөхөр тань жолооны үнэмлэх, түлхүүр зэргийг байсхийгээд хаячихдаг бол бүү бухимд. Уурлаад нэмэргүй. Асуудлыг энгийн боловч үр дүнтэй аргаар шийд. Та зүгээр л түлхүүр болон бичиг баримтыг нөхөртөө сануулах үүрэг өөртөө тавь. Энэ тохиолдолд олон таагүй асуудлаас зайлсхийж чадна.

4. Зэмлэх цагаа ол 

Нөхөр тань ажлаасаа ядарч ирэхэд та тоостой гутал, угаагаагүй оймсны маргаан бүү дэгдээ. Ядарч ирсэн нөхөр тань таны зэмлэлийг хүлээн авахгүй. Эсрэгээрээ уурлаж мэднэ. Цагийг нь олж энэ тухай ярилцвал асуудал шийдэгдэнэ.

5. Түүнд санаачилга гаргах боломжийг олго

Эхнэрүүдийн нэг алдаа бол нөхрийнхөө өмнүүр орж бүгдийг хийчихдэг гэмтэй. Ор дэрнийхээ хэрэглэлийг нөхөр тань угаах гэтэл алив би, чи чадахгүй гэж та дургүйцдэг бол дараагийн удаа нөхрөөрөө юм хийлгэх оролдлого талаар болж мэднэ. Сэтгэлд хүрэхгүй хийсэн ч нөхрийнхөө аливаа санаачилгыг дэмжиж байгаарай. Урмын үг сонссон нөхөр улам сайн хийхийн тулд танаас зөвлөгөө авах болно.

6. Тодорхой хэл 

Хэрвээ та нөхрөө дэлгүүр рүү явуулах гэж байгаа бол захиасаа тодруулж нэг асуугаарай. Орой идчих юм аваад ир гэвэл нөхөр тань загасны консерв, йогурт, өнжсөн боорцог мэтийг аваад ирэх байх шүү.

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж