Японд болж байгаа хэт халууны улмаас долоо хоногийн дотор зургаан хүн нас барж, зургаан мянга орчим хүн эмнэлэгт хүргэгджээ. Энэ талаар Японы гал түймэртэй тэмцэх хэлтсээс авсан мэдээллээр Риа Новости агентлаг мэдээлж байна.
Хэт халуунд хамгийн их өртсөн нь нийслэлийн бүс болох Токио, мөн Осака, Хёго, Саитама, Фукуока, Аити мужууд болон Хоккайдо арлын иргэд гэжээ. Халуунд өртсөн иргэдийн тал нь 65-аас дээш настай хүмүүс байгаа гэнэ.
Цаг уурчдын үзэж байгаагаар ойрын өдрүүдэд сэрүүсэх төлөв байхгүй, бүх нутгаар халуун үргэлжилнэ гэв.
Р. ЁНДОНЖАМЦ
Эх сурвалж: Известия