Алдарт “Жеймс Бонд 007 агент” киноны 25 дахь ангийн гол дүрд Их Британийн жүжигчин, өнгөт арьст Идрис Эльба тоглохоор өрсөлдөж байна. Тус кино 2019 оны арван нэгдүгээр сарын найманд нээлтээ хийх аж.
“Hollywood Reporter” сайтын мэдээлж буйгаар, Бондын өмнөх дөрвөн ангид тоглосон 49 настай жүжигчин Дэниэл Крэйг цаашид кинонд тоглох боломжгүй болсон гэдгээ жилийн өмнө мэдэгдсэн тул кино зураг авалтын баг гол дүрд тоглох шинэ жүжигчин хайж эхэлжээ.
Шинэ Бондын дүрд жүжигчин Идрис Эльбагаас гадна Том Хиддлстон, Дэмиен Льюис, Том Харди, Эйдан Тёрнер нар өрсөлдөж байна. Одоогоор дүрийн шалгаруулалтын өдөр албан ёсоор тодорхой болоогүй байгаа ажээ.
Бэлтгэсэн: Ц.УРАН