“Богд Асар” хорооллын оршин суугчдыг хохироосон гэв

Хуучирсан мэдээ: 2017.07.25-нд нийтлэгдсэн

“Богд Асар” хорооллын оршин суугчдыг хохироосон гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд хуралдаж байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны байранд иргэн Т.Нямдаржаа мэдээлэл хийлээ. Тэрбээр Хан-Уул дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт байрлах “Богд Асар” хорооллын 1730 өрхийн 6000 гаруй оршин суугчийг төлөөлөж байгаа бөгөөд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн асан А.Телеханд албан шаардлага хүргүүлэх зорилготой байжээ. Өнөөдөр А.Телехан ажлын байрандаа байгаагүй байсан учраас шаардлагаа Эрчим хүчний зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн хэлтсийн дарга Ч.Жаргалмаад өглөө. 

Иргэн Т.Нямдаржаа дараах тайлбарыг хэлсэн юм. 

Эрчим хүчний зохицуулах хорооны хууль бус шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнийг ард “Богд Асар” хорооллын 1730 өрхийн 6000 гаруй оршин суугч байна. Тиймээс шаардлагыг хүргүүллээ. Харамсалтай нь А.Телехан дарга байсангүй. Энэхүү шаардлагад “Богд Асар инженеренг” ХХК-иас орон сууцны ашиглалтын контороос татгалзаж байгаагаа дурдсан. Тус компаний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг яаралтай хүчингүй болгон цаашид хамтарч ажиллахгүй гэсэн оршин суугчдын нэгдсэн хүсэлтийг хүргэж байна. Өнөөдөр тухайн хэрэглэгч хаана мөнгөө төлөх нь эрхийн асуудал. Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхтэй. Гэтэл Эрчим хүчний зохицуулах газраас албан хүчээр тулган шаардаж, “Богд Асар инженеренг” ХХК-д 2017 оны долдугаар сарын 17-ны өдөр хууль бусаар эрхийг нь сэргээсэн. Энэхүү компани нь өмнө нь 2006 оноос “Богд Асар” компани гэж явж байгаад 2016 оны аравдугаар сарын 15-д тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон. Гэтэл “Богд Асар” компанийг татан буулгаад барилга угсралтын шинээр “Богд Асар инженеренг” ХХК болгосон байгаа юм гэдэг тайлбарыг өглөө. Тэрбээр мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод хандсанаа дуулгалаа. 

Иргэд “Богд Асар инженеренг” ХХК-ий талаар дараах гомдлыг гаргажээ. 

  1. “Богд Асар” ХХК Богд Ар хорооллын 1800 оршин суугчдаас 2015 оны 1-2-р сараас бичилтгүй 6000 төгрөгийг нийт төлбөр дээр нэмж, 03 сараас УДДТАЗардал гэж 3000-6000 төгрөгийг хууль бусаар авч 84 сая төгрөг завшиж хохироож байсан. Оршин суугчдаас хууль бусаар авсан мөнгөө буцаан олгоогүй. 
  2. Хорооллын инженерийн далд шугам сүлжээнд нэг ч удаа засвар үйлчилгээ хийгээгүй, халаалт доголдолтой, зэвтэй ус байнга гоождог байрны гадна байх бохир зайлуулах худагуудад нэг ч удаа цэвэрлэгээ үйлчилгээ хийгээгүйн улмаас бөглөрдөг. 
  3. “Богд Асар инженеринг” ХХК гэж нэрээ сольж, 2016 оны аравдугаар шөнийн 24.00-08.00 цагт халуун усыг хааж, хүйтэн ус түгээн халуун усны үнэ тарифаар бодож авч байна. Мөн захирал нь хариуцлагагүй, инженер техникийн ажилтан нь чадвар муутай ажлын туршлагагүй. Иймд “Богд Асар инженеринг” ХХК-д орон сууцны ашиглалтыг хариуцуулахаас татгалзаж байгаа бөгөөд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах хүсэлтэй байна. 
  4. Биднээс авсан мөнгийг цааш нь төлөөгүйгээс болж дахин халуун усыг таван хоногоор хааж оршин суугчид бидний эрх ашгийг хохироосон. Ийм хариуцлагагүй байгууллагаас салах цаг нь болсон. “Богд Ар” хорооллын орон сууцны ашиглалтын контороо өөрсдөө сонгох эрхээ эдэлье. Төрийн өмчийн компани буюу Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны харьяа “ОРОН СУУЦНЫ НИЙТИЙН АЖ АХУЙН УДИРДАХ ГАЗАРТ” шилжүүлэх саналтай байна гэж дурджээ. 

Иргэн Т.Нямдаржаагийн мэдээллийн дараа Эрчим хүчний зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн хэлтсийн дарга Ч.Жаргалмаа дараах тайлбарыг өглөө. 

Иргэн Т.Нямдаржаагийн яваад байгаа энэ асуудал 3-4 жил дамжиж байна. Түүний гомдлын дагуу шүүхийн шийдвэр гарахад “Богд Асар инженеренг” компанийг буруутгасан зүйл байдаггүй юм билээ. Үүнийг бид маш сайн судалж, тус компанид тусгай зөвшөөрлийг олгосон. Бид Эрчим хүчний хуулийн дагуу биелүүлэх шаардлагаа биелүүлж байна уу гэдгийг л харна. Өмнө нь “Богд Асар” компани хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж явсан юм билээ. Харин одоо нэр нь өөрчлөгдөөд “Богд Асар инженеренг” болсон байна. Манай байгууллагаас хууль бус зүйлийг хийгээд эрхийг нь олгоогүй. Иргэдийн өөрсдийн сонголт учраас өөр компаниар үйлчилгээ явуулья гэвэл бид татгалзахгүй. Түүнээс бид айл өрхүүдийг хуваарилаад заавал энэ компаниар үйлчлүүл гэж тулган шаардахгүй. Өнөөдөр А.Телехан дарга байхгүй учраас би албан бичгийг нь авлаа. Энэ компани манай тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг биелүүлэхгүй бол манайд цуцлах бүрэн эрх бий. Гэтэл “Богд Асар инженеренг” компани энэ долдугаар сард тусгай зөвшөөрлөө авсан. Ямар нэгэн зөрчил байхгүй байсан учраас манай талаас олгосон. Тэгэхээр би энэ иргэний тавиад байгаа асуудлыг зөв асуудал тавиад байна гэж хэлж чадахгүй байна. Тиймээс та бүхэн “Богд Асар инженеренг” компани дээр очиж, ажлыг нь шалгах хэрэгтэй. Үнэхээр хууль байгууллагаар тогтоогдоод ирвэл тусгай зөвшөөрлийг цуцалж болно. гэсэн юм. 

Харин иргэн Т.Нямдаржаа би ганцаараа ингээд яваад байгаа юм бишээ. “Богд Асар” хорооллын 1730 өрхийн 6000 гаруй оршин суугч хүсэж байгаа учраас энэ олон жил яваад байгаа юм. Эрчим хүчний зохицуулах хорооноос хууль бус шийдвэр гаргасанд харамсаж байгаагаа хэлж байв. Тэрбээр Авилгатай тэмцэх газар, Ерөнхийлөгч Х.Баттулга нарт хандахаа хэллээ. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж