”Эрдэнэс Тавантолгой” улсад бүртгэлгүй байна, Д.Сугар дарга аа

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

”Эрдэнэс Тавантолгой” улсад бүртгэлгүй байна, Д.Сугар дарга аа

"Эрдэнэс Тавантолгой" улсад бүртгэлгүй юм байна шүү дээ,
Д.Сугар дарга аа

“Эрдэнэс Тавантолгой” ком­панийн Төлөөлөн удирдах зөв­лөлд “иргэний хөдөлгөөн”-ий Ж.Батзандан, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байга­лийн нөөцийн газрын дарга Д.Энх­бат зэрэг нэр бүхий хү­мүүсийг сонгож, даргаар нь Д.Сугарыг томилсон.

Бас “Эрдэнэс Тавантолгой” ком­па­нийн гүйцэтгэх захирлаар “Эр­дэнэс МГЛ”-ийн “толгой” Л.Энэ­бишийг түр томилов. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ком­па­ни эрх зүйн чадамжтай хуу­лийн этгээд боллоо гэсэн ойлголт төрүүлсэн. Эрх зүйн чадамжтай хуулийн этгээд болс­ныг нь баталж, Төрийн өм­чийн хороо, “Эрдэнэс Та­ван­толгой” компанийн ТУЗ-ийн дарга Д.Сугар өнгөрсөн 5-нд болсон “Тавантолгойн орд, Тавантолгой төсөл” танилцуул­га уулзалт дээр “Эрдэнэс таван­толгой” компани өнгөрсөн оны 12 дугаар сарын 23-нд бүрэн утгаараа мэндэлсэн. Харин одоо “Эрдэнэс МГЛ” компани ашиг­лалтынх нь ли­цензийг шил­жүүлээд өг­чих­вөл бүр бүрэн ут­гаараа ажиллах үндэстэй бол­но” гэж хэлсэн юм. Иргэдэд ч бидний хувьцааг нь эзэмших ком­панийг бай­гуулчихлаа гэж баярласан.

Д.Сугар даргын амнаас гар­­сан үгсийн цуурай нам­жаа­гүй шахам байна. Гэтэл эр­хэм даргын амнаас гарсан хий “шоуны авиа” бүр ху­дал хуурмаг, хүмүүсийг төөрөг­дүүл­сэн үг болох нь илэрхий бо­лов. Д.Сугар дарга аа, та ямар аймаар худалч хүн бэ. Төрийн өндөр албан тушаалтны ёс зүй энэ тэр танд бий биз дээ. Байдаг бол хаашаа алга болоо вэ. Таны насны хүн худал хэ­лэхээсээ ичмээр юм. “Шувуу хүртэл буруу дэвдэг”  хорвоо хойно яаж ч явсан яадаг юм бэ гэж боддоггүй биз дээ арай.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүрт­гэлийн газарт “Эрдэнэс Тавантолгой” гэж компанийн бүртгэл алга. Уг нь Д.Сугарын хэлснээр бол байх ёстой биз дээ.

Тус газрын орлогч дар­га Я.Батцоож “Эрдэнэс Таван­тол­гой” гэж компани манай газарт бүртгүүлээгүй байгаа. Тиймээс хуулийн этгээд гэж тооцохгүй” хэмээсэн. Д.Сугарт уу, эсвэл Я.Батцоожид итгэх үү. Энэ олон замын алинаар нь явах вэ гэдэг шиг толгой эргүүлсэн юм болох юм хуна. Алинд нь итгэхийг асуулгүй өнгөрнө гэж юу байх вэ. Я.Батцоож “Манайд лав бүртгүүлээгүй байгаа. Төрийн өмчийн хорооноос  очиж асуу” гээд “дуусаа”. Өөртөө итгэл­тэй гэж жигтэйхэн. Яг л Д.Су­гар дарга компани албан ёсоор байгуулагдсаныг хэлж байсан шиг. Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгүүлж гэрчилгээ авч байж компани албан ёсоор  мэндэлдгийг  хүмүүс хэ­лүүлэлтгүй мэднэ. Тэгэхээр үнэн хэрэгтээ Монголд “Эрдэ­нэс Та­вантолгой” гэж компани байх­гүй юм байна. Тэгэхээр нө­гөө хувьцаа энэ тэр  нь байх уу, та минь.

“Эрдэнэс Тавантолгой”-г эрт орой хэзээ нэгэн цагт бүрт­гүүлэх нь тодорхой. Хамгийн гол нь Төрийн өндөр албан тушаалтнууд маань толгой эр­гүүлээд, худлаа яриад байдагт ямар учир байна. Ажлаа удаан хийж байна гэж зэмлүүлэхээс айгаад байна уу. Аль эсвэл Ерөнхий сайдад нүүр олохоор шал худал ярив уу. Мөн ч олон асуулт ар араасаа хөврөхөөр байна шүү.

Ам нээвэл уушиг нээ гэдэг дээ. Д.Сугар даргаас асуух нэг юм байна. “Эрдэнэс МГЛ” ком­пани Тавантолгойн Цанхийн зүүн хэсэгт хөрс хуулалт хийж байгаа гэл үү. 150 ажилтантай уурхайн хотхон байгуулсан гэж дуулсан. Хөрс хуулалтыг нь хэний мөнгөөр хийж байгаа вэ. Засгийн газар май хөрс хуулалтаа хийж бай гэж мөнгө өгөөгүй гэсэн. УИХ өнгөрсөн жилийн төсөвт Тавантолгойн хөр­сийг хуул гэж сохор зоос ч суулгаагүй гэнэ билээ. Мөнгө тэнгэрээс бууж ирдэггүй, газ­раас ургадаггүй. Хаанаас га­раад ирсэн хөрс хуулалтын мөн­гө вэ.

Зарим хүмүүс сүрхий хар­даж байна. Эрхтэй юм чинь байх л асуудал. “Цаадуул чинь стратегийн хөрөнгө оруулаг­чийн тендер зарлаж жүжиглэж байгаа юм. Тавантолгой дээр стратегийн хөрөнгө оруулаг­чаар орж ирэх нөхөр нь аль хэдийнэ тодорхой болсон. Тэр­нээсээ мөнгө аваад хөрс хуу­лалт хийгээд байгаа биз” гээд л. Сүрхий хар байгаа биз.

Д.Сугар дарга аа, “Эрдэнэс Тавантолгой” эрх зүйн чадамж­тай юу, үгүй юу. “Эрдэнэс МГЛ” хөрс хуулалт хийгээд бай­гаа эсэхийг чин шударгаар хэлчихэж үзээрэй. Гуйх юм энэ л байна.

Э.ХАНГАЙ


Зохиогчийн эрх:
"Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж