Орон нутгийн замд эргүүл хийж байна

Хуучирсан мэдээ: 2017.07.25-нд нийтлэгдсэн

Орон нутгийн замд эргүүл хийж байна

Зуны олимпийн ХХХ наадамд амжилттай оролцон мөнгө, хүрэл медаль хүртсэн Н.Төгсцогт, У.Мөнх-Эрдэнэ, С.Батцэцэг болон тэдний дасгалжуулагч нарыг мөнгөн шагналаар урамшуулахаар Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ.

Багануур дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн алба хаагчдын санаачилгаар “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяны хүрээнд улсын болон орон нутгийн чанартай автозамд гарч байгаа зам тээврийн осол хэргийг бууруулах, үүнээс үүдэлтэй нас баралт, гэмтлийг багасгах, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор албаны “IVECO” маркийн автомашиныг тоноглон тохижуулан эргүүл, хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Уг автомашиныг алба хаагчдын ажиллах, амрах нөхцөлийг бүрэн ханган тохижуулсан бөгөөд гадна талдаа 2 ширхэг LED гэрэлтэй, 360 градус эргэдэг болон 4 зүг рүү харсан хяналтын камертай юм.

Эх сурвалж: ЗЦА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж