2020 оны Олимпын наадмыг зохион байгуулах Япон улс бамбар асах өдрийг албан ёсоор тоолж эхэлжээ. Мөн энэ удаагийн Олимпын наадмын сүлд дуу Tokyo Gorin Ondo дууны шинэчилсэн хувилбар байх юм. Энэ дуу 1964 оны Токиогийн Олимпын сүлд дуу байсан билээ.
Мөн Япон улсад Telework Day акц өрнөжээ. Энэ хүрээнд 900 компанийн ажилчид гэрээсээ ажлаа хийжээ. Энэ мэтчилэн жил болгоны өвөрмөц туршилтын тусламжтайгаар Япон улс тэмцээн болох өдрийн нийтийн тээврийн ачаалалд бэлдэж байна.
Бэлтгэсэн: Ц.УРАН