Синди Кроуфордын хүү загварын ертөнцийг шуугиулж байна

Хуучирсан мэдээ: 2017.07.25-нд нийтлэгдсэн

FASHION

Синди Кроуфордын хүү загварын ертөнцийг шуугиулж байна

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өндөрлөлөө.

XX зууны загварын ертөнцийн гоо бүсгүй Синди Кроуфордын хүүхдүүд загварын ертөнцийг шуугиулж байна. Түүний хүү Пресли Гербер саяхан 18 нас хүрсэн. Тэрбээр саяхан Balmain брэндийн шинэ цуглуулгыг танилцуулах шоунд оролцжээ. 

Энэ цаг мөчөөс хойш Преслиг ээж Синдигийн мэнгэ, харцыг дуурайсан бол эцэг Рэндигийн шанаа, биеийн галбирыг нь өвлөж авчээ гэх яриа сошиал сүлжээнд түгсэн байна. Түүнийг сүүлийн хоёр хоногийн дотор Инстаграм хуудсанд 50 мянган хүн дагажээ. Үүнээс гадна Пресли Холливудын шинэ “секс-бэлэг тэмдэг” болохын төлөө өрсөлдөж байна. 

Загварын ертөнцийн судлаачид Синди Кроуфордын хүү Пресли, охин Кайя нарыг энэ салбарт тодрох ирээдүйн одод хэмээн нэрлэжээ. 

Бэлтгэсэн: Ц.УРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж