Өндрөөрөө дэлхийд хоёрт эрэмбэлэгддэг Пакистаны К2 оргилд авирахаар зорьсон Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр үндсэн авиралтаа эхлүүлсэн сайхан мэдээ ирүүллээ.
К2 ууланд цаг агаарын байдал харьцангуй дээрдсэн тул Г.Өсөхбаяр авиралтаа үргэлжлүүлж, энэ сарын 26, 27-нд оргилд гарахаар төлөвлөж буйгаа сансрын холбооны утсаар дуулгасан байна.
К2 ууланд долдугаар сарын 17-нд хүчтэй цасны нуралт болж, зарим уулчдын гуравдугаар кэмпэд байгуулсан отог, майхан эвдэрсэн бол зарим уулчид авиралтаа зогсоож, буцсан. Харин Г.Өсөхбаярын хувьд “Майхнаасаа толгой цухуйлгах аргагүй шуурч байгаа ч цаг агаарын байдал сайжрах хүртэл хүлээнэ” гэдгээ хэлж байсан юм.
Эрсдэл өндөртэй, хүнд хэцүү замтай К2-ын оргилд сүүлийн гурван жил нэг ч хүн очоогүй байгаа билээ.
С.ЦЭЛМЭГ