У.Хүрэлсүх ”накаутад” оров уу

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх ”накаутад” оров уу

МАХН МАН болж, шинэч­лэгдэх гэсэн биш хагарч, бут­рахдаа тулаад багагүй ху­гацааг үдлээ. Энэ хугацаанд МАН-ын удирдлагуудын зү­гээс МАХН-ыг сэргээнэ хэ­мээн үзэл бодлоо илэрхийлж яв­сан Ц.Шинэбаяр нарыг да­рамталж, намаасаа хөөж, янз бүрийн л үйл ажиллагаа явуулав. Удирдлагууд гэдгийг үндсэндээ намын залуу генсек “цэргийн дарга” У.Хүрэлсүх гээд ойлгочихож болно. Тэгэ­хээр өнгөрсөн хугацаанд У.Хү­­рэлсүхийн зүгээс Ц.Шинэ­бая­рыг дарах гэж байдаг бү­хий л аргаа хэрэглэжээ.

Ц.Шинэ­баяр ч өөрийнхөө үзэл бодол, байр суурийг хамгаалж, У.Хү­рэл­сүхийн эсрэг тийчилж, тэм­цэв. Нэг онцлогийг дурьдахад У.Хүрэлсүхийн ард бүхэл бүтэн МАН гэдэг нам байгаа бол Ц.Шинэбаярын ард хэн ч байсангүй. Улс төрийн хүч тэнцвэргүй тулаанд Ц.Ши­нэбаяр бараг л ялагдахаар дүр зураг өнгөрсөн хугацаанд ажиг­лагдаж байв. Гэхдээ эцсийн үр дүнд Ц.Шинэбаяр ялж, У.Хү­рэлсүх нам цохиулж, бүр “накаутад” ордог байна шүү. Уг нь У.Хүрэлсүхийн ажиллагаа их л “мундаг” байсан.

“Адуунчулууны Ц.Шинэбаяр гэж хэн бэ” гэх захиалгат нэвт­­рүүлгээр ганцаардсан ги­шүү­нийг бүхий л телевизээр муу­луулав. Түүнчлэн Ц.Шинэбаярт МАХН гэдэг товчлолыг өгөх­гүйн тулд Л.Оюун-Эрдэнэ, Л.На­муунгэрэл нарын шинэ цэр­гүүдэд тушаал өгч, МАХН гэх товчлол бүхий 70 гаруй шинэ намыг нэр дээр нь бүртгүүлжээ. Улс төрийн намын тухай хуульд энэ талын ямар нэгэн заалт байдаггүйг овжноор ашиг­ласан хэрэг. Тэгсэн ч мон­гол хэлний үгсийн сан бая­лаг болохоор Ц.Шинэбаяр МАХН гэдэг товчлол орох шинэ намынхаа нэрийг бо­дож олоод бүртгүүлчихэв. Мон­го­­лын алдартай хувьсгалт нам эсвэл Монголын алдарт хувьс­­галт нам гэж байна. Өрөвдөлтэй нэр, гэхдээ яахав. Ин­гэс­­нээр Ц.Шинэбаярын нам бай­­гуула­хыг зогсоох гэсэн У.Хү­­­рэл­сүхийн төлөвлөгөө ну­­­ран уналаа. Гэхдээ энэ бол У.Хү­­рэлсүхэд ирсэн хүч­тэй цо­хил­туудын дөнгөж эхлэл нь байв. Тэрбээр Ц.Шинэбая­рыг дэмжигчид намаас нь гарч ирнэ гэдгийг огт тооцоолоогүй байсан бололтой.

МАХН нэрээ өөрчилж, МАН болох “торгон” агшинд Н.Энх­баяр, Ц.Шинэбаяр, Ц.Даваа­сү­рэн нарын зургаан гишүүн хурлыг орхин гарсан. Хамгийн түрүүнд Ц.Шинэбаяр байр суу­риа илэрхийлж, МАН-д эл­сэхгүй гэдгээ мэдэгдсэн бол түүнтэй хамт хурлыг орхин гарсан Ц.Даваасүрэн тэргүүтэй Н.Энхбаярыг дэмжигчид ямар үйлдэл хийх нь хүлээлт үүсгэж байлаа. Тэд ч өнгөрсөн баасан гарагт хүлээлтийн хариуг өгч, намынхаа удирдлагуудад ил захидал илгээв. Ил захидалдаа намынхаа удирдлагуудыг ха­туу шүүмжилж, үзэл бодлоо хам­гаалсан нэгнийг нухчин дардаг МАХН-ын коммунист бодлого эргэн ирж байна уу хэмээн асуу­жээ.

Түүнчлэн намын онц их хурлыг хуралдуулах боломжийг судалж үзэхийг намын даргадаа захисан байна. Ц.Даваасүрэн, Д.Балдан-Очир,  Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэ­нэ нарын гишүүдийн бичсэн ил захидал МАН-д юу болох бол гэсэн хүлээлтийн хариуг жин­тэйхэн өгөв. Байдал ийн хурцдаж эхлэнгүүт У.Хүрэл­сүх хуучны танхай аргаа тур­шиж үзэж байна. Тодорхой хэлбэл, өчигдөр хуралдсан МАН-ын бүлгийн хурал дээр Д.Тэр­биш­дагва гишүүнийг заамдаж ав­сан сурагтай.
Тэднийг намын бүлгийн дарга Д.Лүндээжанцан салгасан гэнэ. Хүнд цохилтод орсон У.Хүрэлсүх арга ядахдаа асуудлыг хэлэлцээрийн биш, хэрүүлийн аргаар шийдэх гэж оролджээ. У.Хүрэлсүх угаа­саа асуудлыг нударганы аргаар шийддэг зантай. Өнгөр­сөн удаад Э.Мөнх-Очир гишүү­нийг хоёр удаа балбасан нөхөр. Тийм болохоор хуучны зан нь өчигдрийн бүлгийн хуралдааны үеэр эрх биш цухуйсан бо­лолтой. Аргагүй л дээ. Хуучны түүхт хөгшин намын залуу генсек У.Хүрэлсүхийн хувьд асуудал ийн 360 градус эргэнэ гэж ёстой зүүдлээ ч үгүй явсан биз. Тийм болохоор балмагдсан байж таарна.

Ц.Шинэбаяр ганцаараа биш байжээ. Түүний ард Н.Энх­­бая­­рыг дэмжигчдийн бү­хэл бүтэн фракц байж. Тэд нэгд­сэн журмаар хөдөлж эхэл­лээ. Ганц Ц.Шинэбаярыг дийлээгүй У.Хүрэлсүх одоо Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Д.Балдан-Очир, Д.Бат-Эрдэнэ нартай “үзэлцэхээр” болж байна. МАН-ын залуу генсек, “цөс ихт” цэргийн дарга У.Хүрэлсүх намаа нэг гарт атгаж, эв нэгдэлтэй байлгах гэж үзээд чадсангүй. Цэргийн даргын тушаал энэ удаад 800 хүнийг гар өргүүлсэн шигээ хүчтэй байсангүй. Намынх нь хагарал, бутарлын асуудал одоо У.Хүрэлсүхийн хяналтаас алдагджээ. МАН хоёр хуваагдаж, МАХН дахин мэндлэх нь тодорхой болов. Эцсийн дүндээ МАН-ынхан Ц.Шинэбаярт навс ялагдав. Залуу генсекийн дараагийн үйлдэл юу байх бол гэдэг нь анхаарлын төвд байна. Лав Ц.Шинэбаярыг дарамталсан шигээ Ц.Даваасүрэн нарт онгирч чадахгүй биз. Гэхдээ бас тийм ч амар буугаад өгчихгүй байлгүй дээ. Яг өнөөгийн нөхцөлд бол, залуу генсек дараагийн алхмаа бодох ч сэхээгүй болж, ялагдал хүлээгээд байна. У.Хүрэлсүх ялагдсан болохоор МАН-ыг 2012 оны сонгуульд элэг бүтэн авч орох гэсэн удирдлагуудынх нь зорилго талаар болох вий.

Л.ЭНХДЭЛГЭР

Зохиогчийн эрх:
"Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж