Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны нутаг “Өгөөж чихэр боов” ХХК-ийн баруун урд уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Уг ажлын хүрээнд дулааны шугамын хүчитгэлийн таг солих, цахилгаан шугамын шилжүүлэг, нөөц трубо байрлуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Төлөвлөсний дагуу Үндсэн хуулийн гудамж Сөүлийн гудамжны уулзвараас ‘Өгөөж чихэр боов’ ХХК хүртэлх авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг долдугаар сарын 26-ны өдрийн 22:00 цагаас долдугаар сарын 27-ны өдрийн 22:00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлахаар болжээ. Иймд жолооч та дээрх чиглэлээс бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.
Д.Цээнэ