Эмч нар тэтгэврийн хөгшний нүднээс 27 линзийг гарган авчээ. Өвчтөн тэднийг тайлахаа мартсан байжээ гэж Британийн нүдний эмч нарын эвслийн Optometry Today хэвлэлд өгүүлсэн байна.
67 настай эмэгтэй эмнэлэгт нүдээ үзүүлэхээр ирэхэд нь эмч нар нүдний аяга дотор нь цэнхэр эвэршилтийг олсон нь хоорондоо наалдсан контакт линзүүд байсан гэнэ. Линзүүдийг хоёр удаагийн мэс заслаар авчээ. 35 жилийн турш линзтэй явсан эмэгтэй байнгын нүд загатнахаа нас болон нүдний хуурайшилтаар тайлбарлаж байснаа ярьсан байна.
Визуаль мэдээллийг шууд нүдэнд шууд дамжуулах линзийг 2014 онд америк инженерүүд бүтээсэн байдаг. Анх линзийг АНУ-ын Нисэх хүчний санхүүжилтээр нисгэгч нарт зориулан бүтээж байжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР