Залуу Монгол судлаачдын сургалтад 12 орны оюутан суралцана

Хуучирсан мэдээ: 2017.07.24-нд нийтлэгдсэн

Залуу Монгол судлаачдын сургалтад 12 орны оюутан суралцана

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд Ардчилсан нам энэ удаад үнэмлэхүй ялалт байгуулж олонхи болсон.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ‘Залуу монгол судлаачдын зуны сургууль’ өнөөдөр /2017.07.24/ эхэллээ. 

Тус зуны сургуулийн зорилго нь ирээдүйн залуу судлаачдыг монгол ахуй орчинтой танилцуулж, хэл соёлын амьд харилцаа бий болгоход оршдог аж. 

Монгол судлал хөгжихөд ч том хөшүүрэг болдог байна. 

Энэ удаагийн залуу Монгол судлаачдын зуны сургуульд Орос, Швейцар, Чех, Польш, Турк, Хятад, Япон, Иран, БНСУ, БНАСАУ, Лаос, Америк зэрэг 12 орны 18 их сургууль, судалгааны төвөөс 28 залуу судлаач, оюутнууд суралцахаар иржээ. 

Суралцагчид малчны ахуй амьдралтай танилцаж, монгол бичгийн хэл, монгол ярианы хэл, монгол ахуйтай танилцах хичээл үзнэ. 

Мөн Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, Түүх археологийн хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Соёл урлагийн их сургууль, Боловсролын их сургуулийн эрдэмтэн судлаачдын лекц сонсох ажээ. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж