Насанд хүрээгүй охины амь нас санаатай хохироосон хэрэгт яллагдагчаар татагдсан Ө.Хэрлэнчимэг нарын найман хүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал маргааш Сүхбаатар дүүргийн шүүхэд 09.30 цагт эхэлнэ. Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал 2008 оноос хойш зургаан удаа хойшилж, өнгөрсөн оны аравдугааар сард нэмэлт мөрдөн байцаалтад буцсан юм. Нэмэлт мөрдөн байцаалтад буцсанаас хойш хоёр сар гаруй хугацаа өнгөрсний дараа шүүхэд шилжиж, дахин товлогдож байгаа нь энэ. Уг хэргийг эргэн сөхвөл 2008 оны долдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 15 настай Б охины амийг хохироож хогийн цэг дээр хаясан ноцтой хэрэг гарсан. Уг хэрэгт 20 настай Ө.Хэрлэнчимэг, тэдний найзууд болох ах дүү Ж.Оч-Бадрах, Ж.Оч-Мандах, Д.Сарантуяа. К.Тэмүүжин. С.Гантуяа, н.Отгонжаргал, Ү.Ганболд нар яллагдагчаар татагдаад буй юм.
С.Отгон