Герман дахь монголчууд сэтгэлийн хандиваа илгээлээ

Хуучирсан мэдээ: 2017.07.24-нд нийтлэгдсэн

Түймэр

Герман дахь монголчууд сэтгэлийн хандиваа илгээлээ

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Олон улсын Maplecroft байгууллагын шинжээчдийн өнөөдөр хийсэн мэдээллээр Азийн эдийн засаг ихээхэн эрсдэлд орж болзошгүй байгаа юм байна.

    Ойн түймрийн голомтод ажиллаж байгаа гал сөнөөгчид болон Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэдийн санаачлагаар эхлүүлсэн хандивын аянд гадаад улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд маань олноор нэгдэж, өөрсдийн сэтгэлийн хандиваа илгээсээр байгаа билээ.

    Тэгвэл өнөөдөр Холбооны Бүгд Найрамдах Герман улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудын сэтгэлийн хандивыг “Монгол-Германы эдийн засгийн клуб”-ын дэд тэргүүн Н.Болд, Удирдах зөвлөлийн гишүүн Т.Болдгэрэл, Д.Эрдэмбаяр, н.Бэхбат нар ОБЕГ-ын удирдлагуудад гардуулан өглөө.

    Хандивын аяныг тус клубынхэн санаачлан зохион байгуулсан бөгөөд ХБНГУ-д ажиллаж амьдарч байгаа 100 гаруй төрийн бус байгууллага, иргэдээс 9.404.640 төгрөгийн хандив цугларсан байна.

    Уулзалтын үеэр тус клубынхэн ОБЕГ-ын удирдлагуудтай санал солилцож, цаашид Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагатай олон зүйл дээр хамтарч ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

    Мөн өнөөдөр “Хос Аз ХХК”-аас 5,000,000 сая төгрөгийн хөдөлмөр хамгааллын гутлыг ОБЕГ-т хүлээлгэн өгсөн бол “Монхорус Интернэйшл ХХК”-аас ажилчдынхаа нэг өдрийн цалингийн үнийн дүнтэй тэнцэх үлээгч аппарат, хөдөлмөр хамгааллын иж бүрэн хувцсыг бэлэглэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж