Хайлаастад Түргэн тусламжийн төв барина

Хуучирсан мэдээ: 2017.07.24-нд нийтлэгдсэн

Хайлаастад Түргэн тусламжийн төв барина

Манай орны бэлчээрийн ургамлыг судалж, төрөл зүйлийг нэмэгдүүлэхээр орос монгол эрдэмтдийн баг Дундговь аймагт ажиллаж байна.

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо буюу Хайлаастад шинээр түргэн тусламжийн төв барихаар болсон. 2017 оны төсөвт тусгагдсан Түргэн тусламжийн төвийг барих газрыг сонгожээ. Нийслэлийн газрын албанаас Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дахь гурван байршлаас сонгож, аль нэгт нь шинээр түргэн тусламжийн төв барихаар төлөвлөөд байсан. 

Дээрх байршлуудаас Хайлаастын 12 дугаар гудамжны 203, 204 тоот хоёр иргэний газрыг сонгож, шинэ түргэнийг барихаар эцэслэн шийдвэрлэжээ. 

Иргэд газраа чөлөөлөхийг зөвшөөрсөн тул тухайн иргэний газрын үнэлгээг тогтоожээ. Тун удахгүй нийслэлийн Засаг даргын захирамж гармагц иргэдтэй тохирсны дагуу тооцоо хийж, газрыг чөлөөлөх юм. Одоогоор иргэд газраа хэрхэн үнэлсэн талаарх мэдээллийг нийтэд дэлгэх боломжгүй гэж нийслэлийн Газрын албаныхан хэлж байна. 

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж