БНХАУ-ын Эрээн хотод ажилд зуучлах нэрээр насанд хүрээгүй зургаан охиныг хил дамнуулан худалдсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан Н.Атартуяа С.Энхжаргал нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн дүүргийн шүүхийн шүүх бүрэлдэхүүн өчигдөр хянан хэлэлцэж нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Тэднийг хууль хяналтынхан Эрүүгийн хуулийн 113.3 буюу насанд хүрээгүй хүнийг ашиг олох зорилгоор биеийг нь үнэлүүлсэн гэдгээр буруутгасан байна. Уг шүүх хуралд шүүгчээр И.Ганбат, улсын яллагчаар нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Базаррагчаа нар оролцов.
Н.Түвшин
Н.Түвшин