Майкл Фелпс цагаан акулд ялагджээ

Хуучирсан мэдээ: 2017.07.24-нд нийтлэгдсэн

Майкл Фелпс цагаан акулд ялагджээ

Майкл Фелпс цагаан акулд ялагджээ

Олимпын олон удаагийн аварга, нэрт тамирчин Майкл Фелпс цагаан акултай хүч үзжээ. Тамирчин зуун метрийн усан замыг 38 секундэд туулсан бол цагаан акул 36.10 секундэд туулсан байна. Загас хүн хоёрын “тулаан”-ыг Discovery телевиз дамжуулсан аж. 

Тус телевизийн мэдээлж буйгаар, акул барианд байсан олзны төлөө сэлсэн гэв. Өрсөлдөгчид тус, тусдаа усан бассейнд сэлсэн байна. Хожим нь, үзэгчдэд сонирхолтой байлгах үүднээс дүрс бичлэгийг эвлүүлэн нийлүүлсэн ажээ. 

Хэн ч Фелпсыг ялна гэдэгт итгээгүй хэмээн судлаачид тэмдэглэжээ. Учир нь, цагаан акул цагт дунджаар 25 миль хурдтай бол хүн цагт ойролцоогоор зургаан милийн хурдтай сэлэх чадвартай гэнэ. Үүнээс гадна, агуу тамирчин усны температур хэт доош байсанд гомдол гарсан байна. 

 

Бэлтгэсэн: Ц.Уран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж